2011 ОНЫ ШИЛДЭГ НОМ

Өнгөрч буй оны шилдэг номоор “Монголчууд ХХ зууны эхэнд зурагт түүх I” боть шалгарлаа. Уг номонд зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, уламжлалт соёлоо хадгалж үлдсэн талаар гэрэл зургаар тусгасан ажээ.

Мөн шилдэг 10 номоор Зян Руны “Чонон сүлд” роман, “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?”, Рондо Бюрны “Нууц”, “Монголын төлөөх зүрх бүхэнд” бүтээлүүд шалгарав. Уран зохиолын төрөлд Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” тодорч, гэр бүл эрүүл мэндийн номинацид “Ээж ба хүүхэд”, хэрэглээний шилдэг бүтээлээр “Эрдэс чулуулаг” ном шалгарсан юм. Харин хүүхдийн шилдэг номоор “Урлаг-хүүхдийн ном”, намтар дурсамжийн бүтээлээс Амай “Монгол бадарчин Гайхамшигт ертөнц” зэрэг ном шалгарч өргөмжлөл хүртсэн юм. Энэ оны онцлох номоор “Зөв ярих ухаан”, онцлох сэтгүүлээр “Cosmopolitan” тодорчээ.

Т. Ганаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.