Н.Ариун: Үүдэл эс - Монголд



Эмэгтэйчүүд.мн сайт нь хийж бүтээсэн нь арвин боловч хэр барагтаа олонд танигдаагүй тэр л мундаг эмэгтэйчүүдийг илрүүлж та бүхэндээ танилцуулахыг зорилгоо болгодог. Энэ удаад бид Биологийн ухааны доктор Н.Ариунтай та бүхнийг уулзуулж байна. Юуны өмнө та уншигч бүсгүйчүүдэд маань өөрийгөө танилцуулаач гэсээр бидний ярилцлага эхэллээ.

Намайг Нармандахын Ариун гэдэг. Би биохимич мэргэжилтэй. Хуучнаар Технологийн Дээд сургуулийг химич мэргэжлээр төгссөн. Одоогоор энэ сургууль МУИС-т харъялагддаг болсон байна. Тухайн үед Төрийн Соёрхолт эрдэмтдийн дор судалгааны ажил хийж байгаад Германы 600 гаран жилийн түүхтэй Фрайбургийн Их Сургуульд Биологийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан. Канад, АНУ-ын Их Сургуулиудад постдокторын буюу докторын дараах судалгааг суурь шинжлэх ухаан болон сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа үүдэл эсийн (stem cell) судалгааны ажил хийсэн.

Эрдэмтэй хүн даруухан эх мөрөн дөлгөөн, эгэл даруухан энэ эмэгтэй өөрийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил багш нараараа бахархан ярьсан боловч өөрийгөө дөвийлгөж  ярихыг хүссэнгүй. Харин бид түүний хийж бүтээснийг таниулах зорилготой байсан учир зайлшгүй түүний  эрдмийн ажлынх нь талаар мэдэхийг хүсэж байгаагаа хэллээ.

Би ХБНГУ-д докторын зэргээ биологийн чиглэлээр, байгальд задардаггүй, хортой фенолт бодисыг задлагч шинэ төрлийн энзимийн (нэгэн төрлийн био-хурдасгуур уураг) сэдвээр хамгаалсан.  Энгийнээр тайлбарлавал, задардаггүй хорт хаягдлыг биохимийн урвалд тулгуурлан боловсруулбал дагалдах муу нөлөөгүй болдог гэсэн үг юм.

Докторын дараах эрдмийн ажлуудаа Канад, АНУ-д хийсэн. Анхнаасаа энзимийн биохимийг сонирхсон учир энзмийн молекулын бүтэц-үйл ажиллагаа (structure-function) -руу гүнзгийрч орсон. Дараа нь АНУ-ын Нью Йоркод, Уадсвордын Хүрээлэнд үүдэл эсийн (stem cell) молекул биологийн судалгаа хийсэн. Ажил маань үүдэл эсийн насжилт ба хорт хавдар үүсэх хоорондын холбоог генетик, молекулын түвшинд явагдсан. Чиглэлийн хувьд химиэс биохими, биологи, биоанагаахын чиглэлрүү орсон учраас өвчний гарал үүсэл, анагаахад үүдэл эсийн үүргийг молекулын түвшинд ихээхэн сонирхдог, цаашид энэ чиглэлд ажиллах, хөгжүүлэх бодолтой.

Сурч мэдсэн нь арвин энэ эмэгтэйтэй ярилцан суухад ярианы сэдэв маань зах хил хязгааргүй мэт санагдлаа.  Энэ л ярианы явцад сурч мэдсэн бүхнээ зөвхөн эх орондоо ирж хэрэгжүүлэхсэн гэсэн чин хүсэлтэй байгаа нь мэдэгдсээр байсан. Ажилдаа нэг л орчихвол цаг хэд болж байгааг  ч анзаардаггүй, мэргэжилдээ тийм их хайртай энэ бүсгүйн яриа улам ихээр биднийг татна. Сонирхолдоо автан яг одоо ямар ажил хийж байгааг нь түүнээс асуулаа.

Дэлхийн хэмжээнд долоон гэр бүлийн нэг нь үр хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн статистик байдаг Мөн үргүйдлийн 40% нь эрэгтэйчүүдээс хамаардаг болох нь тогтоогдсон байгаа. Хамгийн сүүлд хийж байгаа ажил маань бол Сонгдо эмнэлэгтэй хамтраад эмэгтэйчүүдийн тасаг дээр үргүйдлийг эмчлэх үйл ажиллагааг дөнгөж эхлүүлээд байна. Үүнд шаардлагатай эсийн шинжилгээг явуулах лабораторийг бий болгох, шинжилгээг анхлан хийж эхлэх ажлыг гардан гүйцэтгэлээ.  

Тэрээр өөрсдийгөө насан туршдаа үргүй гэж оношлоод байгаа эмэгтэйчүүдэд ямар нэгэн байдлаар мэдээлэл хүргэх, тэдгээр эмэгтэйчүүд бие биенээ дэмжих, туршлага солилцох бүлэг, цуврал уулзалт зохиох хэрэгтэй, тэдэнд хэзээ нэгэн цагт үр хүүхэдтэй болно гэсэн итгэл үнэмшил төрүүлэхийг хүсдэгээ хэллээ. Энэ бол түүний чин хүсэл. Түүнийгээ ч уншигчид, эмэгтэйчүүдтэйгээ хамтарч биелүүлье гэж бодож явдаг.

Тэр зөвхөн хүсэл мөрөөдлөөрөө хязгаарлагдсангүй, хүн арддаа хэрэгтэй “үүдэл эс”-ийн лабаратори нээхээр  эргэж буцалтгүй орсноо бидэнд ярьсан юм.

Хүн бий болно гэдэг эрэгтэй эмэгтэй хүний нэг нэг эс нийлж нэг бүхэл эс болох юм.  Харин энэ ганцхан эснээс хүний бүх л бие махбодь үүсч бий болдог. Үүнээс гадна нас биед хүрсэн бие организмд ч бусад өөр хэд хэдэн төрлийн үүдэл эс байнга хадгалагдан насан туршид нь үржиж байдлаг. Өөрөөр хэлбэл эрхтэнг бий болгодог эд үүдэл эсээс бий болдог. Үүдэл эсийн лабаратори бий болсноор наад захын практик хэрэглээ болох цусны өвчтэй болон хорт хавдараар өвчилсөн хүмүүст эмчилгээ болж болох юм. Дэлхий дахинд биоанагаахын шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлт (R&D), биологийн салбарын инноваци, эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэл (health care industry) нь үүдэл эсийн судалгааг явуулснаар дараагийн шинэ платформ үүснэ гэдгээ аль хэдийнээ тодорхолсон байгаа. Саяхан Олон улсын Үүдэл Эс Судлалын Нийгэмлэгийн X хурал Япон улсад болж, уг нийгэмлэгийн гишүүнийхээ хувиар оролцоод ирлээ. 

Монголдоо ирээд шинжлэх ухааны боловсрол, мэдээлэл жирийн иргэдийн дунд доогуур байгаагаас эхлээд огт өөр орчин нөхцөл угтаж байдаг.  “Үүдэл эс” гэх энэ сонирхолтой сэдвийг олонд таниулж, судалгааны лабаратори байгуулах, клиник хэрэглээний анхны туршилтуудыг хийх хүсэлтэйв Монголд ирээд “үүдэл эс” гэж ярихад нь ойлгох хүн ховор, харин гадны орны мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзахаар Монгол гэдгээрээ ганцаардчихаад байдаг юмаа гэж байсан. 

Үүдэл эс сэдвээр түүнийг ганцаардуулахгүйн тулд, түүнийг ойлгодог болоосой гэсэндээ дэлгэрүүлж асуухад:

Үр тогтсон өндгөн эс гэдэг маань нэг  төрлийн үүдэл эс. Үүнээс гадна насанд хүрсэн хүн, амьтан бүрт үүдэл эс байдаг. Чөмгөнд цус бүрэлдэн үүсч бий болдог, тэр цус чөмгөнд байдаг үүдэл эснээс үүсдэг. Эдгээр эсүүдээс олон төрлийн дархлааны эс, цусны бүх төрлийн эс, булчин, арьс, өөхний эсүүд бий болдог. АНУ-д хийсэн судалгааны ажил маань  чөмөгнөөс үүдэл эсийг ялган тэр үүдэл эс хэрхэн яаж  яс, булчин, өөхний эсэд хувирч байна, хорт хавдар болон насжилтын үед генетикийн түвшинд хэрхэн өөрчлөгдөж буйг судалсан. Хорт хавдар үүсгэх чадвартай хорт хавдрын үүдэл эс ч гэж байна.

Нэлээд хэдэн салбарын дамнаж ярилцлаа. Манай улсад үүдэл эсийн судалгаа, хэрэглээ үүсч хөгжихөд их эрт байгаа ч ирээдүйд энэ чиглэлгүйгээр явах боломжгүй. Үүдэл эсийн биоанагаах нь орчин үеийн Биотехнологийн нэг хүчтэй салбар болж эхэлж байна. Энгийн иргэд, янз бүрийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн чиглэлийн төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд ойлгуулах, мэдээлэл хүртээх ажлыг хийх хэрэгтэй. Энэ талаар хамтран ажиллахад нээлттэй.

Энэ л ярилцлагын явцад хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн эрдэм чадалтай энэ эмэгтэйг өөрийн эрхгүй хэн нэгэнд алдчихвий гэх харам сэтгэл төрлөө. 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Amaraa (104.200.140.62) 2017-03-01 07:59:07
Sain bnu Zaawal hariulj ugj tuslaach Jiremsniu ehnii 15honigt vvdel esiin bvteegdehuun hereglesen yuma Uragt maan gaj noloo bdag bolu sanaa zowood bx yuma Pls answer me
unurbayar (202.179.29.12) 2016-10-08 15:15:01
sain baina uu NAriunaa geh ene erdemten emegtein yriltslagiig unshlaa bidnii eryyl mended heregtei zyiliig sudalj hiij bga ene emegteig tur zasgiin zygees demjij boldoggyi ym baihdaa ene hyntei biechlen uulzaj yriltsah gesen ym utasnii dugaariig ni avch bolohuu mini dugaar 88714385 ajild ni amjilt hysie
(183.81.169.22) 2013-10-23 11:11:07
Ene uudel esiin sudalgaa mash gaihamshigtaiAriunaa gej emegteid sudalgaa shinjilgeenii ajild ni undur amjilt husietuunii sanaj zorij baigaa uudel esiin laboratory manaid neegdvel bidnii ireeduin ur huuhduudiin maani eruul mended mash chuhal ach holbogdoltoi zuil boloh niYamar gaihamshigtai zuiliig sudaljneehiig oroldoj bainaaHun ardynhaa eruul mended tom tus hurgeerei Bayar hurgieeee Wish you Great success Batsuren