О.Насанбурмаа: Бид хичээх болноо

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт хэр байна?
-Юуны өмнө биднийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд гол нөлөө үзүүлж санхүүгээр тусалсан Үндэсний шигшээ багийн алба болон спортын бэлтгэлийн төвийн нийт хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн багш дасгалжуулагч нартаа ч үргэлж барялаж талархаж явдгаа хэлмээр байна. Бид нар Азийн аваргаас ирсэнийхээ дараа Эрдэнэтийн говь резортод сэргэлтийн бэлтгэлд 10 хоног гараад нийслэлд ирээд шууд л Паласт байрлан бэлтгэлээ үргэжлүүлэн хийж байна.
-Энд хэдэн тамирчин байна. Эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тусдаа байрлан бэлтгэлээ хийж байгаа юм байна. Та нар хэн гэдэг дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэж байна даа.
-Эрэгтэй тамирчид МҮОХ-ны дэргэдэх Олимпийн анагаах ухааны төвд байрласан байгаа. Биднийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Батбаяр, МУГД Сүхбаатар, Дүвчин нар дасгалжуулж байна. Миний хувьд энэ тэмцээнээс өмнө нь алт, мөнгөн медаль хүртэж байсан.

-Тамирчдын хувьд жин хасах, мөн жингээ яаж тавих вэ гэсэн асуудал бий юу?
-Энэ тэмцээн 2 кг-ийн жингийн зөрүүтэй байдаг учраас жин хасаад байх хэрэггүй байгаа. Бусад тамирчид ч мөн адил жин хасах асуудал байхгүй. Миний хувьд 67 кг-ийн жинд хүч үзнэ.
Бид Говь Резортод байхдаа өдөрт 2 удаагийн давтамжтай бэлтгэлээ хийж байсан. Харин энд байрлаад өдөрт нэг удаа хийж байгаа. Ямар ч байсан эх нутагтаа МЧБХ-ноос зохион байгуулж байгаа ОУ-ын өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд хариуцлагатай барилдана.
-Амжилт хүсье. Эх нутагтаа энэ тэмцээн болж байгаа учраас баг тамирчдаа хөгжөөн дэмжигчид, эх орон элэг нэгтнүүд нь маш сайн дэмжинэ. Тэмц, Тэгээд, Ял чөлөөт бөхийнхний уриагаар ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Бид хичээх болноо.







