Франц зохиолчдын онч мэргэн үгс


Франц хэлний ангийн оюутнууд уран зохиолын хичээлээр Францын алдарт зохиолчдын уран бүтээлтэй танилцан, тансаг сайхан уран дүрслэл, Франц орны үе үеийн амьдралыг нь мэдэх завшаан тохиодог билээ. Энэ удаад алдарт зохиолчдын онц мэргэн үгсийг монгол хэлэнд буулгаснаас нь түүвэрлэн та бүхэнд хүргэе гэж бодлоо.

Виктор Гюго

 Амьдрал бол цэцэг. Хайр бол түүний бал нь.

Үнэн бол яг нар шиг. Тэр бүхнийг харуулдаг мөртлөө өөрийгөө харуулдаггүй.

Дайн- хүмүүс хоорондын дайн. Энх тайван- үзэл санааны дайн.

Эрх мэдэл, хүсэл зориг, мэдлэг хэмээх үгнүүд дэлхийг удирддаг.

Тээнгэлзэж байна гэдэг нь магадлаж байна гэсэн үг. (орчуулсан Г. Болортуяа)

Альрэд дө Мюссе

Хайрлах гэдэг нь зүрх сэтгэлээ бүгдийг нь зориулах юм.

Бүх хүн агуу зүйлийг бүтээх чадваргүй байдаг ч бүгд мэдэрч байдаг.

Тэвчээргүй хүн гэдэг нь тосгүй дэнлүүтэй адил.

Амьдралыг сарнай гэвэл дэлбээ бүр нь мөрөөдөл, харин өргөс бүр нь бодит байдал юм.

Хүн зүрхнийхээ дуудлагыг дагадаг.

Бид үргэлж хайранд хууртаж, шархалдаг ч хайрласаар л байдаг. (орчуулсан Э. Ундрам)

Блэз Паскаль

Найз тань эзгүй үед тань юу ярьдагийг мэддэг бол цөөн хүн л нөхөрлөлдөө үнэнч үлдэх байсан.

Хайр дурлалд насны хязгаар гэж үгүй, үргэлж л шинэчлэгдэж байдаг.

Сайхан сэтгэлтэй хүний бүх зүйл агуу байдаг.

Өнгөрсөн, одоо хоёр бидний арга хэрэгсэл, ирээдүй бидний зорилго.

Минийх, чинийх гэх нь бүх дэлхийг өмчлөхийн эхлэл.

Бидний хуучин гэж үздэг зүйл угтаа шинэ зүйл байдаг. (орчуулсан Б. Хулан)

Дөни Дидро

Хүмүүс бага мэддэг зүйлийнхээ талаар их ярьдаг.

Бид хувь тавилангаа удирдаж байна гэж боддог ч хувь тавилан биднийг залж байдаг.

Бид үнэн гэж бодсон зүйлээ л сонирхдог.

Гэмт хэрэг үгүй бол хууль үгүй.

Ямар хүн муу эцэг болдог вэ? Залуудаа алдаж яваагүй мэт аашилдаг хүн.

Үнэн гэдэг үргэлж хүйтэн ширүүн байдаг. (орчуулсан О. Номин)

Вольтер

Цаг хугацаа бүгдийг зөөллөдөг.

Эрүүл байхын тулд аз жаргалтай байхаар шийдсэн.

Хөөрхөн эмэгтэйгээс ухаалаг эмэгтэй нь дээр.

Хүмүүс маш их итгэж буй зүйлдээ амархан итгэдэг.

Шударга ёсонд дурла, харин алдааг уучил. (орчуулсан Ж. Мандах)

Пиер Корней

Хайр бол аз жаргал, нэр төр бол үүрэг даалгавар.

Агшин зуурын уур хилэн гай дагуулдаг.

Бид эрх чөлөөтэй байхдаа үнэ цэнийг нь мэдэрдэггүй.

Бүгдийг хийчихлээ гэж бодох үед би юу ч хийгээгүй байдаг.

Амархан олдсон ялалт нэр төргүй байдаг.  (орчуулсан У. Хулан)

Шатобриан

Цалин бол зүгээр л урт хугацааны боолчлол.

Цус дамжихаас бус суут ухаан дамждаггүй.

Хүүхэд шиг унтаж, том хүн шиг сэр.

Хамгийн гайхалтай мэдрэмж биднээс нуугдаж байдаг. (орчуулсан Б.  Мөнхтуяа)

Жан Жак Руссо

Хүн бодсоноор бус, хэрэгжүүлснээр амжилтанд хүрнэ.

Байгаль дэлхий биднийг хэзээ ч хуурдаггүй, бид л өөрөө өөрсдийгөө хуурдаг.

Алдаагаа зассандаа биш гаргасандаа л ичих хэрэгтэй.

Жинхэнэ хэрэгцээ хэзээ ч дуусдаггүй.

Хүн бүр сонирхлоо мэддэг боловч түүний төлөө тэмцдэггүй. (орчуулсан П. Туул)

Ги дө Мопассан

Өөрийгөө хурцлах зэвсэг бол өөрийгөө зэмлэх.

Бүхнийг ярьж өгүүлнэ гэдэг нь боломжгүй зүйл.

Нүд .... Тэр бүхнийг хардаг, тусгадаг болохоор түүнд ертөнц бүхлээрээ багтдаг.

Энхрийллээр дутдаггүй бүсгүйчүүд энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай.

Бүсгүй хүн хайрлуулахын тулд л оршдог. (орчуулсан Н. Ууганцэцэг)

Эмиль Зола

Бид өөрийн болгож чадаагүй эмэгтэйдээ л хайртай байдаг.

Үнэн мөнийг юу ч зогсоож үл чадна.

Сайн ээж бүхнийг уучилдаг.

Аялал шиг оюун ухааныг хөгжүүлдэг зүйл үгүй.

Хайрлахыг мэддэгүй бүх хүмүүс сохор байдаг. (орчуулсан Э. Цэнгэл)



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.