Загвар өмсөгч О.Ариунзул “Miss Russia International- 2013” тэмцээний тэргүүн байрын титмийг зүүжээ

ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүжээ. Мөн тэрбээр “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон байна. Мөн тэмцээний шалгаруулалтын үеэр О.Ариунзулыг Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй хэмээн зарласан нь үзэгчдийн хувьд гэнэтийн зүйл болжээ.
Тэрээр энэ тухайгаа ихэд нууцалж байсан ч ийнхүү ил болсон байна. ОХУ-д зохиогддог томоохон наадамд түрүүлж, шилдэг хамтлагийн гишүүн болсон дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй тэрбээр “Miss Russia International-2013” тэмцээнд түрүүлсэн нь Б.Амархүүг ихэд баярлуулжээ. О.Ариунзул “Шилмэл загварын ордон”-ы гэрээт загвар өмсөгч бөгөөд ХУИС-д суралцдаг юм байна.











 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sara (107.2.148.220) 2013-05-31 11:20:56
usee goe oorchilbol zugeer bishuuneg l heviin style gui urt us
zaya (180.149.97.110) 2013-05-30 09:24:34
amjilt ta 2 t goe hosuud shuu
ЗОЧИН 00 (202.9.47.133) 2013-05-29 14:16:26
ЗӨВ ШҮҮ