Б.Мөнгөнтуул Гранприг хошуучлагчдын эгнээнд


 

Турк улсын Анкара хотноо энэ сарын 15-наас 29-ны хооронд зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн супер тэмцээн болох FIDE Women Grand Prix үргэлжлэн явагдаж байна.

 

Энэхүү тэмцээн нь жилийн туршид 20 шилдэг шатарчны дунд дөрвөн цуврал явагддаг бөгөөд Анкарад болж байгаа Гранпри сүүлийнх нь юм. Манай улсын тамирчин эрэгтэй Олон улсын мастер /IM/Батхуягийн Мөнгөнтуул дөрвөн өргийн дараах байдлаар 2.5 оноотой тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд явж байна.

 

Тэрээр эдгээр өргүүдэд Словений Олон улсын их мастер дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэтэй А.Музычук, ОХУ-ын Олон улсын их мастер Т.Косинцева, Туркийн эмэгтэй Олон улсын их мастер К.Озтурк нартай тэнцэн, сүүлийн өрөгтөө Польшийн олон улсын их мастер М.Сокког хожсон юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.