Таны жингээ хасаж чадахгүй байгаа гол шалтгаанууд

Та олон төрлийн тураах хоолны дэглэмийг туршиж, хэрэглэсэн ч жингээ хасах оролдлого тань үр дүнд хүрэхгүй байна уу? Бид хатуу хоолны дэглэм барьсан ч хүний биеийн  жинг тогтмол барьж байдаг хоол хүнсийг бид өдөр тутамдаа хэрэглэдэг байна. 

1. Та их хэмжээний уураг агуулсан зүйлс иддэг. 
Таны хооллолт их хэмжээний уураг агуулсан махнаас татгалзах юм. Идэж буй хоолондоо уураг агуулсан хүнсийг олон өөр төрлөөс сонгон хольж идэхгүй байхыг хичээ. Хэрэв та уураг болон нүүрс ус агуулсан хүнсийг хамтад нь идэж байгаа бол хоол боловсруулах систем нь зөв ажиллахгүй бөгөөд зөвхөн жин хасах бус зөвхөн гэдэсний өвчлөлийг олж авах болно.

2. Та илүү их илчлэгтэй хүнсийг сонгодог. 

Та өдөртөө хэр их хэмжээний калори идэж байгаагаа тооцоолж чадахгүй. Тиймээс та хүссэн хэмжээгээр жингээ хаяж чадахгүй. Бүтээгдэхүүнийг сонгохдоо хичнээн хэмжээний калори илчлэг амин дэм, микротюритент агуулдаг вэ? гэдгийг анхаарч үзээрэй. 

3. Буруу дэглэм
Шинэ шүүс, амтат жүрж нь таны хувьд ашигтай, гэхдээ таны хоолны дэглэм зөвхөн тэдгээрээс бүрддэг бол болохгүй. Хэрэв та ийм төрлийн дэглэмийг  дагаж мөрдвөл, бие чинь өөх тос биш ус, булчингийн массыг алддаг. Эцэст нь та алдсан жингээ хурдан олж авна. Шүүсийн оронд бүх ногоо, жимс жимсгэнэ сонго. Тэдгээрийн хамт таны бие махбодид зайлшгүй шаардлагатай витамин, шилэн эсийг авах болно.

4.Та хангалттай эрүүл хүнс хэрэглэдэггүй.
Хэрэв та зөвхөн салад, уурын загас, шинэхэн жимс идэх юм бол жингээ хасахын тулд санаа зовох хэрэггүй, гэхдээ харамсалтай нь энэ нь үнэн биш юм. Чидун жимсний тос 1 халбага 150 килокалоритын агууламжтай байдаг . Хэрэв та улаан лооль, өргөст хэмх, хулууны үрийг салад хийх бол, таны хөнгөн ногооны зууш 500 ккал агуулсан бодит хоол болно. Судлаачид хэт их хоол идэх, чихэр, ногоо идэх эсэхээс үл хамааран эрүүл мэндэд аюултай гэдгйиг тогтоожээ. 

5. Та бодсоноосоо илүү их хэмжээтэй иддэг. 
Бидний тархинд ямар нэг зүйл идэж, гэдэс дүүрэн гэдгээ үнэлэхийн тулд 20 минут орчим хугацаа шаардагдана. Гэхдээ бид 20 минутын туршид маш их хоол идэж чадна. Идэж буй хоолны бүх хэсгийг жижиг хэсэг болгож, хутга хэрэглээрэй. Нэгдүгээрт, энэ нь удаан идэх процессыг сайжруулж, задаргаа хийх болно. Хоёрдугаарт, та үнэхээр идсэнээсээ илүү идэж байсан мэт санагдах болно. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.