Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх 10 баримт
Энэхүү баримт судалгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан байна.
1. Хэдийгээр тамхи татдаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс даруй 10 дахин их байдаг ч сүүлийг жилүүдэд тамхи үйлдвэрлэгчдийн сурталчилгааны явуулгын гол бай нь бүсгүйчүүд рүү чиглэх хандлагатай болсноор хөгжиж буй орнуудад залуу охид бүсгүйчүүдийн дундах тамхины хэрэглээ эрс өссөөр. Бүсгүйчүүд бид эрчүүдийг бодвол илүү их хямралд өртөмтгий байдаг ба сурч дадсан муу зуршлаа орхихдоо тун ч тааруухан гэнэ. Тиймээс тамхинаас гаргах эмчилгээ нь эмэгтэйчүүдэд үр дүнгээ үзүүлэх нь бага байх магадлал өндөр байна.
2. Африкийн Сахарын орнуудын эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь ХДХВ-тай гэсэн судалгаа гарчээ. Энэ нь охид бүсгүйчүүдэд тулгараад байгаа хүйсийн тэгш бус байдалтай холбоотой асуудал хурцдаад байгааг харуулж байна.
3. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн 15-71 хувь нь амьдралынхаа туршид дотны найз эрэгтэй хүмүүсээс бие махбодь болоод бэлгийн дарамтны хүчирхийлэл амсаж, тодорхой хэмжээгээр хохирч байжээ. Өнөө үед хүчирхийлэл нь аль нэг нийгэм болоод эдийн засгийн хил хязгаарыг үл ойшоон газар авсаар. Бүсгүйчүүд бид хүчирхийлэлд өртсөнөөр зөвхөн шархлаад зогсохгүй хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, сэтгэлийн дарамт, хууч өвчин сэдрэх гэх мэт аюулд өртдөг ажээ.
4. Зарим судалгааны үр дүнгээс харахад 5 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрээгүй байхдаа бэлгийн дарамтанд орж байсан байна.
5. Хэдий сүүлийн жилүүдэд бага насны болоод залуу бүсгүйчүүдийн дунд наснаасаа эрт гэрлэх явдал буурч байгаа ч дараагийн 10 жилийн дотор 100 сая охид 18 хүрэхээсээ өмнө нөхөрт гарна гэсэн судалгааны дүн гарчээ (энд хятад улс ороогүй). Ингэж гэрлэсэн охид бэлгийн амьдралын талаар мэдлэг дутмаг байдгаас ДОХ/ХДХВ болон бусад өвчинд өртөх эрсдэл ихтэй.
6. Жил бүр 14 сая өсвөр насны охид ээж болдог бөгөөд эдгээр залуухан бүсгүйчүүдийн 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад амьдардаг юм.
7. Өдөр бүр төрөлтийн эсвэл жирэмсний хүндрэлээс болж 1,600 гаруй эмэгтэйчүүд болоод 10,000 нялх хүүхэд эндэж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 99% нь, нярай хүүхдүүдийн 90% нь мөн л дэлхийн дийлэнхи хөгжин буй орнуудаас гаралтай гэнэ.
8. Хорхой шавьжны эсрэг тэмцэхэд хэрэглэгддэг тор нь хумхаа өвчин тусахаас жирэмсэн эх болон хүүхдийг сэргийлдэг бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол олсон мөнгөөрөө гэр бүлдээ тор худалдан авах нь их гэнэ. Гэхдээ бас энэ нь эмэгтэй хүний унтах хэв маягт өөрчлөлт оруулж саад болох магадлалтай юм.
9. Ихэнх орнуудад хоол хийх ажлыг эмэгтэйчүүд хийдэг бөгөөд тэд задгай гал дээр юмуу хуучны зуухан дээр хоол хийх зуураа өдөр бүр төрөл бүрийн бохирдол, хорт утаагаар амьсгалж байдаг аж. Энэхүү гэрийн утаанаас үүссэн гуурсан хоолойн багтраа гэх өвчнөөс болж жил бүр нас барж буй 1,3 сая эмэгтэйчүүдийн талаас илүү нь үхэлд нөлөөлдөг байна. Харин эрчүүдийн дунд энэ өвчинөөр нас барсан тэдний 12% нь л утааны бохирдолтой хамааралтай байдаг гэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд үр хөврөлийн явцад иймэрхүү төрлийн хорт утаа нь амьгүй ураг юмуу дутуу төрөх зэрэг сөрөг үр дагавартай байх магадлал өндөртэй.
10. Урьд нь зөвхөн хөрөнгөтэй орнуудад харагддаг байсан зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, сэтгэл санааны хямрал болоод бусад оюуны, сэтгэл мэдрэлийн согог болон эд материалын хүчирхийлэл зэрэг нь одоо дэлхий дээр хаа сайгүй харагдах сонсогдох болжээ. Чухамдаа чинээлэг орнуудын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн нас баралтын 80% нь халдваргүй өвчнөөс үүдэлтэй байсан бол буурай орнуудын дунд энэ үзүүлэлт 25% байдаг юм.

