”ЖҮДО ДАШТ 2014” Челябинскийг зорих Монголын эмэгтэй жудочид
Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдынхаа нэрсийг албан ёсоор зарласан байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2013 оны дэлхийн аваргын өмнөхөн дүрмэндээ өөрчлөлт оруулж эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд есөн жүдоч барилдуулах шийдвэрийг гаргасан.
Челябинскийн татамид дэлхийн 120 орны 465 эрэгтэй жүдоч, эмэгтэй 286 нийтдээ 751 цагаан өмсгөлтнүүд зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Монгол Улсаа төлөөлөн зодоглох эмэгтэй жүдочдыг танилцуулгыг хүргэж байна. Тамирчиддаа амжилт хүсье Бүсгүйчүүдээ!
48кг:Мөнхбатын Уранцэцэг

1990 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн. Дэлхийн аваргад тав дахь удаагаа зодоглох гэж байна. 2013 оны Рио-Де-Жанерогийн дэлхийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн анхны эмэгтэй Монгол жүдочоор тодорсон.
48кг:Галбадрах Отгонцэцэг

1992 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
52кг:Мөнхбаатарын Бундмаа

1985 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. Дэлхийн аваргад зургаа дахь удаагаа оролцох гэж байна. 2005, 2009 оны дэлхийн аваргад шагналт долдугаар байрт шалгарч байсан. 2010 оны Токиогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.
52кг:Адъяасамбуу Цолмон

1992 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
57кг:Доржсүрэнгийн Сумъяа

1991 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглох гэж байна.
63кг:Цэнд-Аюушийн Цэрэннадмид

1990 оны тавдугаар сарын 8-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
63кг:Балдоржийн Мөнгөнчимэг

1994 оны зургадугаар сарын 11-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
70кг:Цэнд-Аюушийн Наранжаргал

1992 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглох гэж байна.
+78кг:Баттулга Мөнхтуяа

1988 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.







