Бүсгүйчүүдээ гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулах вэ?

Толигор, өө сэвгүй арьстай байхыг хэн бүхэн хүсдэг. Тэгвэл тохирсон хоолны дэглэмээс гадна олон төрлийн байгалийн гаралтай зүйлс арьсыг тань цайруулахад нөлөөлж чаддаг байна. Доорх зөвлөгөөг тогтмол хэрэгжүүлбэл та хүссэн үр дүндээ хүрэх болно.
-Улаан лоолийн зуурмагийг 2-3 хэрчим нимбэгний хамт нүүрэн дээрээ тавина. 20 минут байлгасны дараа авч нүүрээ угаана. Өдөрт 2 удаа 15-20 өдрийн турш хийх хэрэгтэй.
-Нимгэн хэрчсэн түүхий төмсийг толбо гарсан болон нөсөөжсөн хэсэг дээрээ тавьж массаж хийнэ. Энэ нь нөсөө толбыг арилгадаг. Овъёосны гурил, аарц болон улаан лоолийн шүүсний зуурмаг арьсыг мөн цайруулдаг. Массаж хийх маягаар түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.
Нимбэгний шүүс
Нимбэгний шүүсийг сэвх толбо арилгах эмчилгээний бүтээгдэхүүн болгож ашигласаар ирсэн. Энэ бол гэрийн нөхцөлд ашиглаж болох байгалийн гаралтай хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Лимоны хүчил нь арьсны өвчинг эмчлэх ба арьс гуужихад нөлөөлдөг. Арьс гуужсанаар илүүдэл тослог бохирдлыг арилгадаг. Мөн лимоны шүүс арьсанд сайн шингэдэг учир өнгөө алдсан хэсгийг цайруулдаг. Арьсны нөхөн сэргэлт сайжирдаг төдийгүй арьс өнгөний өвчинг ч анагаадаг шидтэй. Ингэж нөхөн сэргээлт хийгдсэн тохиолдолд арьс тань улам өнгөлөг, илүү цагаан болох болно. Шинэхэн нимбэг эсвэл нимбэгний шүүсийг хөвөнд шингээж арьсаа арчина. Өдөрт хэдэн ч удаа давтан хийж болно. Үр дүн нь дороо мэдэгдэх болно.
Цөцгий
Цөцгий ч мөн адил өнгөө алдсан арьсыг сэргээдэг. Сүүний хүчил нь арьсыг гуужуулж , арьсны өвчин болон нөсөө толбыг арилгахад сайнаар нөлөөлдөг. Цөцгийг нүүрэндээ түрхэж , иллэг хийж 10-15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үүнийг долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болно.







