“Америкийн мисс 2013” удахгүй тодорно

Өдгөө 62 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Америкийн мисс 2013” наадам энэ сарын 16-нд Лас-Вегас хотын “Planet Hollywood Resort & Casino”-д зохион байгуулагдаж оны тэргүүн титмийн эзнийг тодруулах гэнэ. АНУ-ын 50 мужийн төлөөлөл болсон гоо бүсгүйчүүд оролцох энэ удаагийн тэмцээнийг тус улсын NBC телевиз шууд дамжуулах аж.
Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд Андрей Калварусо, Фрэд Нелсон, Кристин Провти, Ник Лайт нарын дэлхийн загвар, урлагийн ертөнцийн хүндтэй эрхмүүд багтаж уламжлалт ёсоор Жулианна Алчич, залуу дуучин, жүжигчин Ник Жонасын хамт хөтлөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







