Амьдрал гэдэг чинь баялаг бүсгүй минь, бүү гутар!

 

Сайхан хайранд умбаж явсан чи нэг л мэдэхэд нүдэндээ нулимстай, сэтгэлтэй шархтай үлдэв үү. Бүх зүйл утгагүй санагдаж, нүдээ хавдтал уйлж байна уу. Тэгвэл одоо нулимсаа арчдаа хонгорхон бүсгүй минь. Хэн нэгний төлөө өөрийгөө зовоож уйлах хэрэггүй. Урьд нь чи түүнгүйгээр гялалцаж л байсан шүү дээ. Сэтгэлийн хаттай бай. Гүнзгий амьсгаа аваад бос. Сэтгэлээ сэргээ.

Найзуудтайгаа уулзаж, хөгжилд. Урьд нь хийж амжаагүй зүйлээ хий. Энэ чинь залуу нас. Хэн нэгний араас уйлж шаналж өнгөрөөх цаг хайран биш гэж үү. Тэр чамд хичнээн сайхан дурсамж үлдээж, гайхалтай хайрыг бэлэглэсэн байлаа ч одоо дэргэд чинь байхгүй л байна. Тэгэхээр тэр чинийх биш байсан гэсэн үг. Чинийх биш хүний хойноос харамсах хэрэггүй. Хаяад явсан хүнийг санаж дурсаад яах ч билээ. Харин ч улам ихээр гялалц. Урьд нь ямар байсан тэр хамаагүй ээ. Өөрийнхөө ямар гайхалтай эмэгтэй гэдгийг бусдад гайхуул. Чи бол хайр татам сайхан бүсгүй. Өөрийн үнэ цэнийг хэзээ ч бүү алд. Хайртай л юм чинь хамт байхын тулд юу ч хамаагүй хийнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Хойноос гуйж гүйе гэж саналтгүй. Тэгэх тусам үнэ цэнээ алдах болно. Түлхээд байгаа хүнээс хойноос гүйж яах юм. Харин ингэхийн оронд өөрийгөө хичнээн гайхалтай гэдгийг харуул.

Амьдрал гэдэг чинь баялаг. Гайхалтай сайхан зүйлс олон тохиолдоно. Хэзээ нэгэн цагт заяаны хань тань цагаан морьтойгоо хүрээд л ирэх болно. Бүтэхгүй хайрыг бүтээх гэж зүтгээд заяаны ханиа харахгүй өнгөрөөх гэж үү. Сайхан хайрыг хайх хэрэггүй. Тэр чам дээр өөрөө ирнэ. Хайр татам бүсгүй минь бүтэлгүй хайраас болж бүү гутар.


 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Emegtei (43.228.130.98) 2015-12-09 17:32:33
minii bodloor amidrald heregtei zuvulguu bna yund zarim neg teneg bodoltoi yum bezaaval bolokhgui amidraliig zovch ongorooh estoi gej uu chi zarim neg khunii amidraliin zovlong medersen yum uu eleg buten amidral saikhan l daa hun bolgon husdeg baikh gej bi boddog er hun aaviinkhaa kharuitslagiig medekhgui erchuudees salj ooriinkhooroo amidarsan zuv gej bodoch bna
(202.70.40.134) 2015-09-07 15:43:59
даанч би чамаас айгаад хэлж чадахгүй байсан юм гэдэг байгаа Хэн нэг нь намайг нууцхан хайрлаж байсан нь сайхан санагдсан ч ханыхаа өмнө гэм хийсэн юм шиг сэтгэл нэг л тогтворгүй яах гэж түүнтэй ярицваа гэж бодогдоод сууж болохгүй юм Би одоо яах вэ
zochin (202.70.40.134) 2015-09-07 15:41:13
би ханьдаа маш их хайртай Хэдийгээр ханийн минь халамж миний сэтгэлд бүрэн хүрдэггүй ч би түүндэ хайртай Гэтэл саяхан надад нэг ийм явдал тохиолдсон юм Ангийн маань ээлжилт уулзалт болж би ч гэсэн очсон юм Уулазлатын дараа ангийн маань залуу оройн болсон тул хүргэж өгсөн юм Хүргэж өгөх замдаа бид хэсэг сууж ангийнханыхаа болон хамт найзалж байсан нөхдүүдийнхээ талаар өөрсдийн сонин хачинг ярилцсан юм Уулзалт дээр олуулаа бужигналдаж байсан тул зарим нь хоорондоо ярих боломж бага голдуу л нийтийг хамарсан яриа болж байсан тул бид ийнхүү замдаа өөрсдийнхөө талаар болон нийлдэг байсан боловч энэ өдрийн уулзалтанд ирж чадаагүй нөхдийнхөө тухай ярилцаж хууч хөөрсөн юм Учир нь бид хоёр арван жилд байхдаа өөр нэгэн хүүгийн хамт сонгоны хичээлд ёууж одоогийнхоор нэг пракц байсан юм Тэгээд л пракцийн нэгэн гишүүнийхээ тухай болон өөрсдийнхөө тухай ярилцсан хэрэг Харин ангийн анд маань энэ олон жилийн дараа ангийн пракцийн нөгөө гишүүн бид 2 чамд сайн байсан чамайг булаацалддаг байсан даанч би
Nar (103.26.195.192) 2015-07-21 00:55:29
Zuv yum bichsn bna shde tseg taviad tomoor ehle
Зочин (202.131.242.238) 2014-10-29 16:58:17
Үүнийг бичсэн мал өөрөө салаад үзээрэй ok Чи тэгээд Өөрийгөө ямар гайхалтай бүсгүй гэдгээ мэдэр за Чамд мөн сайхан санагдах байх да хүнтэй эвлэж амьдарч чадахгүй бол САЛААД САЛААД бай тэгээд тэр Өөрийгөө ямар гайхалтай бүсгүй гэдгээ ахин дахин мэдэр тэнэг ээ Битгий ийм балай юм бичиж бай гэж зөвлөе
зооч (202.170.68.130) 2014-07-25 13:46:54
Үнэхээр тийм гэхдээ эрчүүдэд гэж хэлэхэд ухаан богинотой эргээд уулзахад эерэг сэтгэл төрүүлэхээр салах хэрэгтэй
эмэгтэй (202.170.69.194) 2014-04-23 09:55:12
Харин ч хүнд сэтгэлийн тэнхээ өгөхөөр сайхан зөвөлгөө байна шүү дээ ийм сайхан юм сэдэж зөвлөж байгаа нэгэндээ урам хайрлаж байвал зүгээр дээ
Zochin (202.179.10.150) 2014-04-22 17:15:12
Yamr ih aldaatai bichdiimdee
(124.158.107.39) 2014-04-22 14:20:05
зассссс Танайх дандаа эмэгтэйчүүдийн эмзэг асуудлыг сөхж бүүр тэнэгтүүлэхийн