Хатан хаан Ким Юна

 

 

Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна нь 1990 оны есдүгээр сарын 15 нд төржээ. Тэрээр 7 настайгаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн байна. Юна нь 2002 онд анх удаа олон улсын тэмцээнд оролцож тэрхүү тэмцээндээ тэргүүн байрын эзэн болжээ. Үүнээс жилийн дараа Өмнөд Солонгосын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, уг тэмцээний хамгийн залуу аварга болсон байна. Энэ бол түүний агуу их амжилт

ийн үндэс болсон юм. Юнагийн карерийн хувьд хамгийн том амжилт бол “Ванкувер – 2010” өвлийн олимпийн аварга болж, дараагаар нь дэлхийн аварга боллоо. Энэ үеэс л түүний нэр алдар дэлхий нийтэд мандаж эхэлсэн. Одоо түүнийг мэдэхгүй танихгүй хүн тун ховор. Солонгосд түүнийг хүн бүхэн хүндэлж, охид бүсгүйчүүд түүнээс үлгэр дуурайлал авдаг.
Юна 2010 онд “Kim Yu-na"s Seven-Minute Drama” нэртэй номоо хэвлүүлсэн бөгөөд энэ номондоо долоон настайгаасаа эхлэн 2010 оны Ванкуверын олимпод оролцох хүртлээ хэрхэн бэлтгэлээ хийж байсан тухай болон өөрийн туршлагын тухай өгүүлжээ. Ким Юна нь мөн сайн санааны үйлсэд идэхтэй оролцдог сайн санааны элч юм.
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.