Билли Жоел аав болно

Та бидний сайн мэдэх "Хөөрхөн хүүхэн" киноны дууг дуулж алдаршуулсан дуучин Билли Жоел 65 насандаа дахин аав болж байгаа гэдгээ зарлалаа. 2009 онд тэрээр өмнөх эхнэр Кети Лигээс салсны дараа залуухан бүсгүй Алексис Родериктэй хамтран амьдрах болсон юм. 


Ийнхүү зургаан жил хамт байсны эцэст Билли 65, Алексис 33 настайдаа анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Хүмүүсийн дунд гарсан энэ мэдээллийг тэд саяхан "People" сэтгүүлд өгсөн ярилцлагатаа батласан байна. Тэд "Тэд Билли дахин аав боллоо" хэмээн хэлжээ. Дуучин эр өмнөх амьдралаасаа Алекса гэх нэг охинтой бөгөөд тэр удахгүй том эгч болох нь ээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.