Уруулын будгийг хэрхэн зөв сонгох вэ?


Бүсгүйчүүд хувцаслалтандаа илүү анхаардаг. Тэгвэл хувцасны өнгөнөөс гадна нүүрний зөв будалт гоо сайханд маш их нөлөөлдөг. Ингээд нүүрээ хэрхэн зөв будах талаар зөвлөе.

Таны нүүрний арьс шаргал өнгөтэй бол дулаан өнгийн будаг зохино. Цайвар зөөлөн арьстай бүсгүйчүүдэд шаргал туяатай өнгийн будаг нийцнэ.Нүдний зовхинд ч мөн адил алтлаг өнгөтэй будаг зохимжтой байдаг. Хамгийн аятайхан зохицолдоо болох цайвар ягаан , ногоон даруухан оюу өнгө ялдам харагдуулна. Харин уруулын будаг , хацрын энгэсгээрээ шар юм уу шүрэн улаан өнгийг сонгох нь илүү дээр. Шаргал арьстай бүсгүйд бор шаргал өнгийн энгэсэг тохирох бөгөөд бор шаргал өнгийн уруулын будаг зохидог. Зовхины шар ногоон хүрэн гэх мэт  өнгө эмэгтэйчүүдийг илүү эрчтэй хүчтэй харагдуулдаг. Өнгөлөг харагдмаар байвал шар боронз нь дээр. Урууланд бүх төрлийн ягаан өнгө зохино. Час хар уруулын будаг, тас хар сормуусны будагтай гайхалтай зохицоно. Зөвхөн сүүдэр нь хар бор, хар хөх, хар ногоон байж болно.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.