Будааны шүүсний ач тус

    Турах, арьсаа цэвэрлэх, үсээ гялалзуулахын тулд танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай.
    Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг хүргэе!

НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх
    Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.
Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.
•    Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
•    Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
•    15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь
    Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?
•    Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
•    2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
•    Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.