3үрх судасны нарийсал, төрөлхийн зүрхний цоорхойтой хүүхдүүд төрөх нь ихсэж байна

Байгалийн гаралтай цэвэр ургамлууд нь (хоол хүнсэнд өргөн ашигладаг ногоон өнгөт ургамлууд) зүрхний эрүүл мэндэд маш сайн. Тэдгээр нь сайхан амттайгаас гадна асар их хүч тамирын нөөц юм. Эдгээрийг самар, жимс, кофе-тай хамт хэрэглэх нь зүрхэнд тустай мэргэн арга юм.
Салмон загас- Шилдэг хоол
Омега-3 -аар баялаг зүрхний эрүүл мэндэд хамгийн тустай хоол. Омега-3 нь зүрхний хэм алдагдах, зүрхнээс шалтгаалсан гэнэтийн үхэлд хүрэх эрсдэлийг бууруулдаг. Мөн цус багадалт болон бусад үрэвслийг дардаг. АНУ-ын зүрхний нийгэмлэгээс салмон эсвэл ямар нэг загасны махыг долоо хоногт хоёр удаа заавал хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг.
Зөвлөмж: ногоон ургамлыг хүнсний ногоотой хамт тугалган цаасанд боон жигнэнэ. Бэлэн болсон салмоныг саладтай хамт иднэ.
Газрын самар
Өдөрт атга газрын самрыг идэхэд зүрхний өвчний үрэвсэл болон холестерины хэмжээг бууруулдаг. Газрын самар нь омега-3, эслэгээр баялаг. Энэ нь чипс, жигнэмэг адил амтлаг ч таргалуулах бодис, өндөр калори агуулдаггүй учир санаа зоволтгүй. Мөн бусад төрлийн самар ч зүрхний эрүүл
мэндэд тустай. Таргалуулдаггүй, холестерин болон чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг ач холбогдолтой.
Зөвлөмж: Нэг атга газрын самар нь 300 калор агуулдаг. Үүнийг саладны хачираар хэрэглэж болно.
Мандарин, гүзээлзгэнэ гэх мэт амтлаг, шүүслэг жимснүүд нь холестерины хэмжээг бууруулдаг төдийгүй цусны даралт багасах өвчинд мөн тустай.

Лууван
Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар идэхэд шаржигнасан, сайхан амттай лууван нь цусан дахь сахарын хэмжээ ихсэх болон чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг гэдэг нь тогтоогдсон. Энэ нь мөн холестерины эсрэг хүчтэй хүнс юм. Лууван нь дотоод эсийн хүчиллэг сэргээх явцыг идэвхжүүлдэг. Лууванг байнга хэрэглэх нь цусан дахь үндсэн антиоксидантын агуулгыг нэмэгдүүлж, бие махбодын дархлааны системийг (ялангуяа нас¬тай хүмүүст) сайжруулдаг. Энэ ногоонд каротин их хэмжээгээр агуулагддаг бөгөөд уг бодис бие махбодод орохоороо А витамин болон хувирдаг. Луувангаас өөр ямар ч ногоо жимсэнд ийм их каротин агуулагддаггүй.
Тараг 
Тарагны сүүн хүчлийн бактериуд нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Таргийг байнга уух нь холестеринийг бууруулж, ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг.Тарагт бий болсон органик хүчил нь ходоодны шүүрэлд сэдэлт өгч гэдэсний хөдөлгөөнд тус дөхөм үзүүлдэг бөгөөд гэдсэнд байгаа хортой бактерийг арилгаж өтгөн хаталтаас сэргийлж чаддаг.
Тараг байнга уухад нүүр царай өнгөлөг болж, нүд гэрэлтэн, шүд бэхэждэг. Тарганд кальци элбэг агуулагдаж байдаг нь яс, шүдний бойжилтод ашигтай ба тарган дахь амин дэм А, амин дэм В2 болон аминокислота нь нүд болон үсний эрүүл мэндэд ашигтай бөгөөд арьсыг цэвэр өнгөлөг болгодог байна.








