Амьтад хүртэл нэгнийгээ хайрлах сэтгэлтэй байдаг юм шүү охидоо

Хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хаана байдаг вэ? гэвэл би Монголд гэж бардам хариулна. Манай охид бүсгүйчүүд дотроо ч гаднаа ч цэвэр тунгалаг сайхан ертөнцийг бий болгосон учраас л тэр. Гэвч миний бодлыг няцааюу гэлтэй нэгэн зүйл боллоо. Би өнөөдөр хичээлээ тараад байрныхаа зүг алхаж байхдаа сэтгэл эмзэглэмээр зүйлийг харлаа.Харанхуй шөнө 2охин гудамжинд орилоод хэвтэж байсан. Юу болсныг асуухаар ойртон очиход бие биенийхээ үснээс зулгаачихсан хэн нь ч болих шинжгүй орилоод л байсан. Тэгж байтал хажуугаар явж байсан нэг эгч тэднийг та хоёр чинь яаж байгаа юм бэ? Найзууд байж ингээд хэвтэж байхаасаа ичээч гээд тэднийг болиулах гэтэл найзууд биш таньд ямар хамаатай юм гээд хараалын үг урсгаж гарав.Би тэдний зургийг аваад шүүмжтэйгээ хам нийтлэж болох л байлаа. Гэвч би тэгэхийг хүссэнгүй. Учир нь анх удаа л би ийм зүйлтэй учирч байна.Магадгүй ямар нэгэн шалтгаанаас л болсон байх. Гэвч дахин ийм зүйлтэй учирвал тэр цагт нийтлэхээс өөр аргагүй байдалд хүрэх байх. Монголын минь охид ийм ёс зүйгүй хаа тааралдсан газраа маргаад тэгэхдээ бүр гудамжинд шороон дээр уначихсан бие биенийхээ үснээс зулгаагаад байж байхыг хараад шүүмжлэхээс өөр аргагүйд хүрлээ. Тэгээд болоогүй өөрсдөд нь туслах гэсэн хүмүүс рүү хараалын үг урсгаж л байдаг. Арай ч дээ Монголын ирээдүйг авч явах эзэд, ирээдүйд ээж болох хүмүүс иймэрхүү байдалтай байх гэж. Ингэж болохгүй ээ охид минь. Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүхнийг иймэрхүү аргаар шийдээд байж болох уу? гэдгийг сайн бодох хэрэгтэй. Аливаа зүйлд тэвчээртэй цаашлаад нэг нэгэндээ хүнлэг хандах сэтгэл бидэнд дутаж байна. Хүн хүнлэг байхгүй л юм бол хүн гэж яваад яах юм бэ? Зөвхөн би гэдэг үзлээсээ салж бусдыгаа хайрла, аливаа зүйлийг ухаалгаар ярилцаж байж шийдвэрлэх хэрэгтэй. Бид чинь араатан биш шүү дээ. Хэл яриа сэтгэхүйгүй амьтад хүртэл нэг нэгнийгээ хайрлах сэтгэлтэй байдаг юм.
Н.Анир




