“Miss facebook” тэмцээний ялагчид 1.000.000 төгрөг хожно

Rec.mn HD телевизээс фэйсбүүк мисс тэмцээнийг зохион байгуулах гэж  байна. Өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүд өөрийн фото зургаа www.facebook.com/recwebtv хаягаар явуулснаар тэмцээнд оролцох эрх нь нээгдэх аж. Тэмцээнд оролцогчдод насны хязгаар байхгүй бөгөөд өөрийнхөө гарсан “хамгийн хөөрхөн” зургаа илгээхэд л болох юм. Харин зургийг ирэх сарын 1-нээс 14-ны хооронд авах ажээ. Эцэст нь хамгийн олон санал авсан оролцогчийг ялагчаар тодруулах юм байна.



Түүнчлэн “Miss facebook” тэмцээний ялагчид 1.000.000 төгрөг болон дурсгалын зүйл гардуулах бөгөөд өөрийгөө шинээр нээх хүсэлтэй охид бүсгүйчүүд та бүхнийг оролцохыг уриалж байгаа юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.