Бүсгүй та юу зүүдэлдэг вэ? үргэлжлэл
Түлхүүр – Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. Түлхүүр гээчихлээ гэж зүүдлэвэл таагүй явдлууд таныг зовооно. Түлхүүр оллоо гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай байна. Эвдэрхий түлхүүр хагацал.
Төмөр – Төмөр зүүдлэх нь сайнгүй хэрэг. Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна гэж зүүдлэвэл материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах.
Төмөр олдворлох – та олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгтээ санасан амжилтаа олно.
Төмөр зам – Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. Төмөр зам дагаад алхаж байна гэж зүүдлэвэл та ажил хэргээ зөв сайхан хөтлөх арга барилд амжилттай суралцана.
Төмс – Санаанд ороогүй явдлууд учрана гэсэн үг. Төмс ухаж байна гэж зүүдлэвэл ирээдүйн амжилтын бэлгэдэл. Төмс идэж байвал томоохон ашиг олно. Төмс чанаж байна гэж зүүдлэвэл тохирсон ажлаа олно. Төмс тарьж байвал хүсэл тань биелнэ. Ялзарсан төмс зүүдлэгдвэл таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана.
Төрсөн өдөр – Настай хүнд зүүдлэгдвэл сэтгэлийн зовиур, харин залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. Төрсөн охин – Төрсөн охиноо зүүдлэх нь таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно гэсэн үг.
Туйпуу – Мөнгө санхүүгийн байдал хүндрэнэ.
Тулаан – Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. Харин тулаанд ялагдаж байвал бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно.
Туулай – Танаас зугатаж буй туулай зүүдлэвэл та өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. Хэрвээ та түүнийг барьж авч чадвал та ялна. Хэрвээ та үхсэн туулай зүүдлэвэл ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. Нохойд хөөгдөж буй туулай зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө.
Тэнүүлчин – Тэнүүлчин болжээ гэж зүүдлэвэл таны амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрахын илрэл. Харин та тэнүүлчдэд юм өгч байна гэж зүүдлэвэл таны өгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж.
Тэмцэл – хэн нэгэнтэй тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл томоохон бэрхшээлтэй тулгарна, харин тэмцээд та ялж байвал саад бэрхшээлийг ч амжилттай давна гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл материаллаг алдагдалд орно
Тэмээ – Бэлчээрлэж буй тэмээ зүүдлэвэл сайны тэмдэг. Хэрвээ та тэмээний эзэн бол ажил үйлс өөдрөг, аз хиймоьртой байна. Харин цөл газар явж буй тэмээн жингийн цуваа зүүдлэвэл эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална.
Тэнгэр – Цэлмэг тэнгэр зүүдлэвэл таны хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. Тэнгэрт нисч явна гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. Одтой тэнгэр зүүдлэвэл амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө.
Тэрсэлдэх – Та хэн нэгэнтэй тэрсэлдэн муудалцаж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна.
Тэшүүр – Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна гэж зүүдлэвэл ажлаа, эсвэл үнэт зүйлээ алдана. Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцахын дохио. Уйлах – Худалдаа наймай түр зуур уналтанд орно.
Ундаа – Ууж байна гэж зүүдлэвэл та бусад наймайчидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.
Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, та удахгүй хүндтэй сууринд залрана. Галзуу унага харж байна гэж зүүдлэвэл хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна гэдгийг сануулсан хэрэг.
Унших – Түүхийн ном уншиж байна гэж зүүдлэвэл урт удаан хугацааны тааламжгүй амралт.
Ургац – Маш их ургац хураан авч байна гэж зүүдлэвлэ хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.
Уран зураг – Та хууртаж болзошгүй. Тосон зураг зурж байна гэж зүүдлэвэл та эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. Уран зургийг муухай болгочихлоо гэж зүүдлэвэл эрхээ хамгаалахын тулд та багагүй зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Уран зураг худалдан авч байна гэж зүүдлэвэл өөдгүй аргаар мөнгө олно.
Уурлах – Хэн нэгний уурлаж байгаагхарж байна гэж зүүдлэвэл таны өмнө томоохон шалгуур тулгарах нь та бусдад итгэл алдрана. Ялангуяа найз нөхөд итгэл алдана. Харин дотны хүмүүсээ уурлаж байхыг харж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ.
Ус – Олон утгатай байдаг. Цэвэр ус зүүдлэвэл мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. Харин хөлөө норгожээ гэж зүүдлэвэл гуйранчлалд унана. Гэхдээ хичээвэл хүнд байдлаас гарч чадна.
Усан онгоц – Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. Харин далайн шуурган дунд яавж буй усан онгоц зүүдлэвэл ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно

Усан сан – Сэлж байна гэж зүүдлэх нь сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангийнхаа үрээр үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна гэсэн үг.
Усан үзэм – Идэж байна гэж зүүдлэвэл та амьдрал багагүй нухлагдана. Харин усан үзмийн мөчир зүүдлэвэл нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна гэж зүүдлэвэл ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. Зүүдэндээ идэж буй усан үзэм амтгүй байвал та ажил хэрэгтэйгээ холбоотойгоор сэтгэл хямравч удахгүй тайвширна.
Утгагүй – Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ.
Утаа – та өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Таны хувьд аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна. Утсан мах – Идлээ гэж зүүдлэвэл гар тань цэвэрхэн, бас хэн нэгэнтэй хамт идэж байвал сайн хэрэг. Харин муудсан мах идэж байвал өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна.
Уулзалт – Ажил хэргийн уулзалтанд оролцож байна гэж зүүдлэвэл ажил зогсонги, урагш муутай байна. Харин залуу хүмүүс болзож уулзаж байна гэж зүүдлэвэл тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. Уулзалтыг тань хэн нэгэн тасалдуулж байна гэж зүүдлэвэл ямар нэгэн бодлогогүй алхмын улмаас таны ажил хэрэг бүтэлгүйтнэ.
Ухах – Газар ухаж байгааг харвал хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. Харин нүхнээс гялалзсан гоё зүүл гарч байвал хувь тавилангийн ивээлд орно. Харин нүх хоосон байвал таагүй явдлаас сэргийл. Ухсан нүх тань усаар дүүрчихвэл хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй.
Үдэш – Үдэш болж байна гэж зүүдлэвэл биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таны үйлдлүүд буруу байсан бололтой. Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг зүүдлэвэл түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. Зугаалж байна гэж зүүдлэвэл муу.
Үдэшлэг – Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав гэж зүүдлэвэл таны дайснууд таны эсрэг нэгджээ гэсэн үг. Харин та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна гэсэн үг. Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна гэсэн үг.
Үзэм – таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг. Үеэл – Үеэл ах дүүгээ зүүдлэх нь сэтгэл хямрахын дохио. Танй амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй.
Үер – Үерт автсан хот буюу суурин газрыг зүүдлэвэл ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. Үерт автан хөвж яваа хүмүүсийг зүүдлэвэл хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг зүүдлэвэл хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно.
Үнэр – Сайхан үнэр үнэртэж байна гэж зүүдлэвэл гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Үндэс – Модны буюу ургамлын үндэс зүүдлэвэл өөдлөн дэвжинэ.
Үнэт эдлэл – Баян чинээлэг болж, сэтгэл хангалууна байна.
Үр тариа – Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ.
Үүд – Үүдээр орж байна гэж зүүдлэвэл гүтгэгчдээс зайлж чадахгүй. Багын орон гэрийнхээ үүдээр орж байна гэж зүүдлэвэл хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ. Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна гэж зүүдлэвэл ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна гэсэн үг.
Үүл – Хар үүл зүүдлэвэл ажилдаа түүртэж байгаагийн шинж. Борооны үүл зүүдлэвэл өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. Цавцгар цагаан үүл зүүдлэвэл удахгүй амжилтанд хүрнэ.
Үүр – Шувууны үүр харж байна гэж зүүдлэвэл ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. Хоосон үүр зүүдлэвэл найзаасаа хагацаж гуниглана. Өндгөө дарсан шувуу бүхий үүр зүүдлэгдвэл гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр зүүдлэвэл ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал.
Үүр цайх – Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана. Үсээ самнах – Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.
Үхэх – Үхэж байна гэж зүүдлэвэл та өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно.
Б. Агиймаа

