“Хөхний хорт хавдараас сэргийлэх” үнэ төлбөргүй уулзалтанд уръя

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдараар өвчлөх нь нэмэгдсэн байна. ХСҮТ-д хандаж байгаа 10 хүний зургаа нь хөхөө үзүүлэх гэж ирдэг аж. Харин найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогддох болжээ. Тиймээс эрт оношилгоо хийлгэж эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй шүү бүсгүй минь.


Энэ сарын 28-нд “Хөхний хавдар түүнээс урьдчилсан сэргийлэх” талаар мэргэжлийн эмч нартай ярилцах, уулзалт болох гэж байна. “Эрүүл мэнд амьдралын тойрог” нийгэмлэгээс зохион байгуулж байгаа уг ярилцлаганд Хавдар Судлалын Үндэсний төвийн мэс заслын их эмч Д.Ягаан, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Цэвэлмаа нар оролцох юм. Бүсгүйчүүд та бүхэн уг ярилцлаганд хүрэлцэн ирж хөхний хорт хавдарын талаарх мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй аваарай.

Уулзалт 2013 оны 4-р сарын 28-нд 12:00 цагт “Алтан босго” Зочид буудлын байранд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9585-8008, 9923-0127 дугааруудаас лавлаарай...







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(89.102.85.5) 2014-01-19 15:25:22
yu ve 2013 on ungurchihsun biz dee
Зөв бичье! (202.131.233.11) 2013-04-22 15:21:51
”Хөхний хорт хавдраас сэргийлэх” үнэ төлбөргүй уулзалтанд урья 2 алдаа байлаа