Охидоо эрүүл мэндийг чинь сороод байгаа энэ зүйлээс татгалзая

Үе тэнгийн охид хажуугаар хээв нэг тамхи татаад зөрж байхыг би олонтаа харсан. Үүнийг хараад  сэтгэл их эмзэглэх юм. Тэдэнтэй зөвхөн би ч биш ээж аав, эмээ өвөө, дүү нар шиг нь хүмүүс ч зөрж байгаа. Саяхан Дашчойлон хийдийн зүүн талд буюу 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны
Тоглоомын талбай дээр дөнгөж л долдугаар ангийн бололтой нэг банди, таван охин бөөр бөөрөөрөө нийлж суугаад тамхи татаж байсан байна. Магадгүй энэ бол эгч нарынх нь үлгэр дууриалал. Тэд тамхи татахаараа л зоригтой атман бас гоё харагддаг гэж санадаг юм шиг байгаа юм. Гэтэл тийм биш, харин ч өөрийгөө хэр бүдүүлэг соёлгүй гэдгийг л харуулж байгаа хэрэг. Энэ бол хор. Зөвхөн чи л тамхийг сордог гэж эндүүрэх хэрэггүй. Тамхи  ч гэсэн чамайг сорж байдаг. Ингэхдээ бүр хамгийн чухал зүйл болох эрүүл мэндийг чинь сордог. Охид залуус хэн нэгэнд гомдсондоо бас стресстэхээрээ татдаг гэж хариулт өгсөн байдаг. Манай Монголын залуус ийм сэтгэлийн тэсвэр тэвчээргүй болчихсон юм гэж үү? Одоо өнгөцхөн бодол, сэтгэлийн хөөрлөөрөө татдаг цаг өнгөрсөн. Өнөөдөр ямар ч шалтгаанаар байсан гудамжинд  тамхи татаад явж байгаа залуу охид бүсгүйчүүдээ та бүхэн ядаж хажуугаар чинь өнгөрөх эмээ өвөө, ээж аав шигээ хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Бас дүү нартаа ч гэсэн буруу үйлдэл үзүүлж байна гэдгээ ойлгож,  тамхи гэдэг хорыг сэтгэл зүрх оюун санаанаасаа устгах хэрэгтэй. Магадгүй тэгж л их бухимдаад байдаг юм бол өөр ямар нэгэн дуртай зүйлээ хийж тайвширч болно шүү дээ. Хүн өөрөө хүсэх  юм бол боломжгүй зүйл гэж үгүй. Охидоо, эрүүл мэндийг чинь бага багаар сорох  энэ  хороос татгалзацгаая.

 

                                                                                                                             Н. Анир

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.9.90.254) 2013-02-22 22:04:37
Tiim shv