Дита Вон Тиз шинэ коллекцио гаргана

Дүрэлзэж буй гал. Дитаг товчоор ийнхүү тодорхойлж болох юм. Улаан уруул, долгиолсон үст Бурлеск шоуны хатан хаан Дита Вон Тиз энэ оны 4-р сард өөрийн нэрийн дотуур хувцас болон үнэртний шинэ коллекцио гаргахаар төлөвлөсөн байна. Түүний шинэ коллекци нь сонгодог бөгөөд рок стильтэй байх ажээ.
Дита Вон Тиз 15 настайгаасаа дотуур хувцасны загвар зохион бүтээж эхэлсэн ба энэ нь түүнийг Бурлеск шоунд ороход түлхэц болсон гэжээ.
Дита “Би ямар нэгэн арга хэмжээнд зориулж хувцас хадгалдаггүй. Би үргэлж хамгийн сайхныг өмсдөг. Хүмүүс надаас “Ямар баярт зориулэж ингэж хувцасласан бэ?” гэж асуудаг. Харин би миний амьдрал бол баяр цэнгээн. Би ингэж амьдарч байгаадаа баяртай байна гэж хэлдэг" хэмээжээ.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.