Бүсгүй та цүнхээ хэрхэн барьж явдаг вэ?

  • Цүнхээ тохойдоо өлгөсөн бол

Ингэхдээ гараа бүсэлхий хавьдаа шахсан байвал тэр бүсгүй эмх цэгцтэй, ухаалаг нэгэн юм. Гэхдээ өөрийнх нь тухай бусад хүн таагүй зүйл ярихад эмзэглэдэг. Тиймээс өөрийгөө аятайхан авч явж чаддаг. Цүнхээ мөрөндөө углаж, цүнхнийхээ оосроос барьж явдаг эмэгтэй зоригтой, хүчтэй, бас бэрхшээлээс зайлсхийж чаддаг. Яриа хөөрөөтэй, нийтэч энэ бүсгүй ганцаардлаас их айдаг. Харин цүнхээ элгэндээ тэвэрч явдаг бүсгүй хүнд итгэдэггүй. Гэхдээ түүнийгээ нээж явдаг.

  • Гараа унжуулаад цүнхээ барьж явдаг бүсгүй

Тайван амгалан, юунд ч яардаггүй эмэгтэй гараа унжуулаад цүнхээ барьж явдаг. Цүнхээ мөрөнд өөлгөөд, гараа хөдөлгөөнгүй авч явдаг бол ичимхий бүрэг бүсгүй. Харин гараа хөнгөн хөдөлгөж явбал тэр бүсгүй хөгжилтэй, өөрийгөө үнэлдэг, бусдад таалагдаж, анхаарлыг нь татахыг хүсдэг байна.

  • Цүнхнийхээ өнцгөөс барьж явдаг бол

Цүнхээ хаана ч хамаагүй орхиж явдаг зантай ч өөртөө итгэлтэй, бусдын санаа бодлыг төдийлөн анхаарч үздэггүй. Буруу ч байсан өөрийгөө зөвтгөж боддог эмэгтэйн илрэл.

  • Гоёмсог цүнхтэй бол

Ийм цүнхний эзэн өөрийнхөө гадаад байдалд их анхаардаг, цэмцгэр хүүхнүүд байдаг. Тэд ажлаа хийж байхдаа багагүй цагийг элдэв яриа, бусад зүйлд зардаг байна.


  • Жижиг цүнх

Маш олон янзын хэлбэр дүрстэй  жижиг цүнх нь уруулын будаг, толь, түлхүүр зэргийг л багтаадаг. Энэ хязгаарлагдмал байдал нь эзнийхээ баригдмал зан чанарыг ч бас илэрхийлнэ.


  • Цүнхээ сугандаа хавчуулж явдаг бол

Энэ нь дүүгүй, бүрэг зантай бөгөөд тэр чанаараа төлөв даруу, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг хүн болохыг илэрхийлдэг байна.


  • Том цүнхтэй бол

Ийм цүнхэнд ажил хэрэгч, өргөн мэдлэгтэй, авьяастай бүсгүйчүүд дуртай байдаг. Тэдний цүнх амархан онгойж, хаагддаг, багтаамж сайтайнхаа хэрээр олон зүйл агуулж чаддаг байна. зөв хэлбэрийн төв цүнхийг мөн лажил хэрэгч эмэгтэйчүүд барьдаг. Гэхдээ тэд ажил төрлөө зугаа цэнгэлтэй хослуулж чаддаг. Бас даруухан, аятайхан хувцасладаг.























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.