Охид бүсгүйчүүдээ Facebook miss-2013 уралдаан зарлагдлаа

Цахим ертөнцөөр ажил хэргээ амжуулж, үзэл бодлоо хуваалцан, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж, найзалж нөхөрлөх болсон залуусынхаа дунд "Шилдэг мессеж" хуудас санаачлан “Facebook miss-2013” фото мисс шалгаруулах уралдаан зарлаж байна. Орчин үеийн залуусын төлөөлөл болж чадах өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүдээс цахим ертөнцийн шинэ од, зар сурталчилгааны шинэ дүр төрх төрүүлэхээр зохион байгуулагчид нь эрэлхийлж байгаа юм байна. Уралдааныг зөвхөн олон нийтийн хандалтад үндэслэн, нээлттэй, шударга шалгаруулалтаар дүгнэнэ. Түрүүлсэн нэг оролцогч Samsung Galaxy S3 гар утасны эзэн болох юм.

Мөн уг тэмцээнийг "Зад инээх үү", "Нүцгэн үнэн", "Хачирхалтай File", "Больё оо Болоо ш дээ" зэрэг хуудаснууд дэмжиж хамтран зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогч нь зургийн программаар засаж, янзлаагүй зургаа enzo_oyuka2@yahoo.com хаяг руу энэ сарын 30-ны дотор  илгээх аж. Харин оролцогч нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.  Эмэгтэйчүүд.мн сайтын зүгээс Охид бүсгүйчүүддээ амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.