Хүүхдүүд тун эмзэг улс шүү...
Сайн байцгаана уу? Бид энэ удаагийнхаа буландаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Та бидний санамсаргүй гаргадаг алдаа, бодлоггүй хэлсэн ганц үг ч бяцхан үрсийнхээ сэтгэлийг шаналгаж, зүрхийг нь шархлуулдаг. Эцэг эхчүүд бол хүүхдийнхээ толь. Гэр бүлийн орчиноос хүүхдийн хүмүүжил эхэлдэг.

Бяцхан үртэйгээ ярихдаа үе тэнгийхэнтэйгээ харьцдагаас ч илүү анхааралтай байж , хэлэх үгээ бодоорой.Санаандгүй хэлсэн зарим үгийг хүүхэд тун эмзэг хүлээн авч, амархан гомдож гутардаг.Тэдэнд эцэг эхийнх нь үг туйлын үнэн байдаг юм шүү.Жишээ нь хүүхдээ гадаа тоглуулахдаа “ Битгий заваараад хувцсаа муухай болгочихоорой “ гэвэл хүүхэд чинь санаа амар тоглож , сонирхсон бүхнээ барьж үзэх сонирхолгүй болно. Үүний оронд хуучин хувцсыг нь өмсгөөд дураар нь тоглуулсан нь хамаагүй дээр.
“Наад зураг чинь жинхэнэ морьноос шал өөр гэж бяцхан зураачийн урмыг хэн ч хугалж болохгүй. Тэр морийг таны боддогоос өөрөөр төсөөлж байгаа. Яваандаа өөрөө өөрийн алдааг ухамсарлаж болно. Ер нь таны сонирхолд тааруулж тэр чадахгүй шүү дээ.“Дандаа хог тарьж байдаг, заваан золиг “ гэж загнах нь шүүхийн шийдвэр мэт өршөөлгүй сонсогддог. Харин чи дахиад л тоглоомоо хураасангүй гэж хэлсэн нь дээр. “Чи чинь тэнэг юм уу” Ийм амархан тоог бодож чадахгүй гэж олон удаа хэлбэл хүүхэд чинь ерөөсөө мэрийхээ болих аюултай. “Алив аавыгаа ээжийгээ нэг үнсээдэх” энэ бол хүүхдийн ээж аавыгаа хайрлах сэтгэлийг бүдүүлгээр ашиглаж байгаагын илрэл. Хүүхэд өөрөө хүссэн үедээ ээж аавдаа эрхлэх ёстой болохоос биш түүнийг үүнд хүчээр татаж болохгүй. Хэрэв түүнийг эрхлүүлмээр санагдвал та өөрөө л үрээ тэвэрч үнсэж, энхрийлээрэй.
Эцэст нь хэлэхэд бид ямар үр жимс тарина түүнийгээ л хурааж авдаг.







