
Бяцхан балетчдын анхдугаар уралдаан болно
Сонгодог
бүжгийн “Nomadic kids” анхдугаар уралдаан энэ сарын 20, 22-нд болох гэж
байна. Тус уралдааныг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Nomadic
Ballet Production”-тай хамтран сонгодог бүжгийг түгээн дэлгэрүүлэх,
ирээдүйн бүжигчид болон үзэгчдийг бэлдэх зорилгоор зохион байгуулж
байгаа аж. Уг уралдаанд сонгодог бүжгээр хичээллэдэг 5-18 насны
мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой юм байна. Оролцогчид 5-7,
8-10, 11-16, 19-15, 16-18 насны ангилалд энэ сарын 15-ныг хүртэл
бүртгүүлэх гэнэ. Анхдугаар уралдаан нь хоёр үе шаттай явагдах бөгөөд
зохион байгуулах комиссоос өгсөн 10 вариацаас нэг шатанд нэгийг сонгож
үзүүлнэ. Харин 5-7 насны оролцогчид нэг, хоёрдугаар шатандаа ижил
үзүүлбэр үзүүлж болох гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







