“ГАЙХАМШИГТ” өдөр

Гурван  12 давхацсан, гайхалтай сайхан өдрийн мэндийг уншигч та нартаа хүргэе!

"Арван хоёр,"-ын тоо Билэгдлийн тоо. 12 сар, 12 жил, 12 орд....

Эртний соёл иргэншилт нүүдэлчин Монголчууд бид билэгдлээр амьдарч, билэгдлээр хөглөгддөг.Монгол хүн “Амны билэгээс, ашдын бэлэг”, “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж билэгшээж, үүндээ ч итгэдэг.

2012 оны 12  сарын 12, дахин давтагдашгүй яг энэ цаг мөчийг та бид харж, мэдэрч яваа азтай хүмүүс. Хоёр зууныг дамжин амьдарч, энэ ертөнцийн олон гайхалтай мөчүүдийг та бид хамтдаа угтаж, хамтдаа үдэж байна. Өнөөдрийн байгаадаа сэтгэл дүүрэн жаргалтай байж, маргаашийн ирэх аз жаргалыг тосон авцгаая!

Emegteichuud.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.