Амт чанараараа тэргүүлэгч Absolut дарс

Оройн мэнд бүсгүйчүүдээ... Шинэ он тун удахгүй хэдхэн хоногийн дараа боллоо. Бидний бэлтгэсэн дарсны мэдээлэл баярын дарсаа сонгоход тань туслана гэдэгт итгэж байна...

Энэ удаад Алдарт Absolut  дарсны тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе!

Шведийн архины үйлдвэр энэ төрлийг гаргаснаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй үйлдвэрийн техник ,дизайн худалдаалах арга барилд чанарын хувьсгал хийсэн байна. 1970-аад онд Америкийн архины зах зээл дээр ноёрхож хамгийн их эрэлт хэрэгцээтэй, хамгийн чанартай, ер нь NI гэгдэх болсон энэ бүтээгдэхүүн нь Швейдийн Vin and Sprit Ларс Линдмарк нь гадаад худалдаа /экспортонд / гаргахын тулд зар сурталчилгаа болон савлагааг яаж хийх тухай туршлага багатай байсан болохоор Америкийн зар сурталчилгааны нэгэн салбарт ханджээ.




Тэрээр юуны өмнө Швейдийн архины үйлдвэрийн онцлох шинж ,давуу талыг сурталчилгааныхаа суурь болгосон. Тун удалгүй тэрхүү салбарын нэгэн гишүүн Стогколм хотын хуучин зүйлс худалдаалдаг захаас эмний шил олсноор түүний дизайны эх суурийг тавьсан юм. тэгээд шошго хаяггүй харин цэнхэр хараар шууд л шилний биен дээр бичиж үүгээрээ энэхүү архийг хэрхэн цэвэр тунгалаг болохыг үзүүлэхийг зорьжээ. Дараа нь тэд Absolut Wodka хэмээн нэрлэхээр шийджээ.

1979 онд анхны сурталчилгааг Бостоны зүг  цацсан нь толгой эргэм амжилтыг авчирчээ. Зах зээл дээр амжилт олоход шилний хүзүүний доор орших медаль нь маш их нөлөөлсөн. Энэхүү архины үйлдвэр анх 1906 онд байгуулагдаж үүссэн цагаасаа хойш зөвхөн тариа буудайнаас 85-90 хувийн спиртийг хөхүүрийн аргаар гарган авч рашаан усааар 40 % болтол нь шингэрүүлж үйлдвэсээрирсэн юм. Өнөөдөр жилд 100 сая шилийг худалдаалдаг бөгөөд "Absolut blue"  "Absolut Red" "Citron"  "Kurant Perrar"  "Mandrin" гэсэн төрлүүдтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.