Plus Size - супер моделиуд

Та супер модель гэсэн үгийг сонсохдоо хэнийг төсөөлдөг вэ? Кейт Мосс, Наоми Кэмпбелл эсвэл Синди Кроуфорд. Хэрэв тийм бол таны загварын ертөнцийн талаарх мэдлэг мэдээлэл, үзэл бодол хоцрогдсон байна. Сүүлийн үед амжилттай загвар өмсөгч болохын тулд заавал илүү идсэн хоолныхоо төлөө санаа зовох шаардлагагүй болжээ. Хэрэв урьд нь 90х60х90-н харьцаанд хүрч чадахгүй мяраалаг бүсгүйчүүдэд загварын хаалга хаалттай байсан бол өнөөдөр тэдгээрийн махлаг мяраалаг байдал нь өөрсдийнх нь гол “хөзөр” болдог болжээ. Plus Size буюу нэмэх хэмжээтэй моделиуд анхаарал татах болсон байна. Сүүлийн үед телевизийн зар сурталчилгаанд мяраалаг, эмэгтэйлэг бүсгүйчүүд харагдах болсон.
Стандарт бус загвар өмсөгч нар урьдны загварын ертөнцийн талаарх ойлголтыг эвдэн загвар зохион бүтээгчдийн хувцас, дотуух хувцасыг олны өмнө сурталчлах болсон билээ. Тэдний энэ салбарын өрсөлдөөнд манлайлагч бас байдаг юм байна. Тэр манлайлагч нарт нь илүү их сурталчилгааны саналууд ирдэг гэнэ. Энэхүү жагсаалтын хамгийн амжилттай бүсгүй бол Тара Линн тэргүүлдэг. Түүний юу өмссөн байгаа нь хамаагүй, тэрээр хамгийн дур булаам харагдах энергийг цацруулж чаддаг байна. Италийн “Vogue” сэтгүүлд нарийн өсгийтэй гуталтай, уруулаа улаанаар будсан байдалтай гарсан нь тун гайхалтай харагдаж байжээ.











