Кара Делевингне Кейт Мосс нар хамтарч зураг авалтанд оржээ

9 дүгээр сарын 2-ы өдөр алдарт загвар өмсөгчид хамтран Burberry компаний шинэ үнэртэнд зориулан зургаа авхуулжээ. Хамтран зургаа авахуулсан нь тийм сонин биш ч тэд бараг нүцгэлсэн бололтой.



Английн алдар цуутай бренд болох Burberry компани “Миний бюрберри” нэртэй шинэ үнэртэнгээ худалдаанд гаргахаар зэхэж байгаа бөгөөд өөрсдийн сурталчилгаандаа үе үеийн алдарт загвар өмсөгчдийг урьсан байна.



1990-ээд оноос эхлээд загварын тайзнаа алхах болсон Кейт өдгөө 40 нас хүрсэн ч залуу сайхан хэвээрээ байгаа билээ. Харин загвар өмсөгч Кара саяхан 22 нас хүржээ.



Тэд үнэртэнг сурталчилахдаа Burberry брендийн цувыг дотуураа нүцгэн өмсчээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.