Хүн байхын утга учир

                              

... Хүн гэдэг  “амьтан” энэ ертөнцөд ирээд амьдрах хугацаа нь дэндүү богинохон..Би хүн гэдэг “амьтан” гэчихлээ. Тиймээ хүн бол байгалийн амьтан. Гагцхүү оюун ухаантай ухамсраараа л амьтнаас ялгаатай. Хүн байгальдаа төрж, эцэст нь үхээд байгальдаа л уусан шингэдэг нь жам. Хүний насыг , Дэлхий настай харьцуулашгүй богинохон. Хүний биеийг олж төрнө гэдэг юутай ч зүйрлэшгүй эрхэм зүйл гэж хэн нэг хүнгүй л ярьдаг. Тэгсэн хэрнээ хүн шиг амьдарч чаддаг билүү?

Би юун тухай өгүүлэх гээд байна вэ? гэвэл хүн байхын, хүн шиг амьдрахын тухай л өөрийнхөө өчүүхэн бодлоо хуваалцах гэсэн юм. Хүн байхын тухайд олон зүйлийн тухай ярих байх. Энэ олон зүйлийн ганцханыг нь буюу бусдыг уучлахын тухай, хэн нэгнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйхын тухай өгүүлэхийг хичээж байна. .. Нэгэн амьдралын түүх өгүүлье.

Энэ явдал Америкт болжээ.

Кетрин гэж залуухан бүсгүй хайр дурлалтайгаа учирч дэндүү их азжаргалтай байлаа. Түүний хайртай залууг Кейж гэдэг. Кетрин  Кейж хоёр бие биедээ улам ойртсоор, хуримаа хийцгээж нэгэн гэр бүл болжээ. Хуримаа хийснээс хойш Кейжийн ааш зан нь хувирч үе үе Кейтринд гар хүрдэг болов. Харин Кейтрин, Кейжийг цаг үргэлж хайрлаж  түүнийг уучилсаар л байлаа. Учир нь Кетрин түүнд итгэдэг, түүнийг өөрчлөгдөнө гэдэгт итгэж байлаа. Нэгэн удаа Кейж гэртээ согтуу ирээд , Кейтригийг нүүр нүдгүй зодож, өвлийн хүйтэн  шөнө гэрээсээ хөөн гаргажээ. Согтуу Кейж архиныхаа халуунд унтаад өгч, харин Кетрин гэрийнхээ хувцастай нүүр нүд нь хөх няц болчихсон  үүдэндээ нөхрийгөө хаалгаа нээж өгөхийг хүлээсээр шөнийг өнгөрөөж гэнэ. Кейж өглөө нь сэртэл, эхнэр нь байсангүй. Кейж гэрийнхээ хаалгыг нээтэл Кейтрин өмнөөс нь унав. Учир нь түүний хоёр хөл нь хөлдсөн байжээ. Нүүр нүд нь хөхөрч хавдсан эхнэрийгээ Кейж тэврэн автал Кейтрин юу ч болоогүй юм шиг инээмсэглэн:

-Миний хань. Өглөөний цайндаа юу идэж уух вэ? гэж асуужээ. Түүний хайр ийм агуу , уужим сэтгэлийг түүнд өгсөн. Тэр нөхрийгөө аль хэдийнээ уучилж, түүнд итгэсээр л...

Балмагдан ичсэн Кейж юу ч дуугарч чадсангүй. Харин Кейж энэ өдрөөс хойш эхнэрийгээ ойлгож, хайрлаж бас хэзээ ч гар хүрээгүй гэсэн. Түүний уучлал нөхрийгөө өөрчилж чаджээ. Чин сэтгэлийн уучлал бол агуу их хайрыг бүтээдэг. Уншигч авхай та ч гэсэн хэн нэгнээс уучлалт гуйхыг хүсч байгаа бол маргааш биш өнөөдөр л гуйгаарай. Бас уучлашгүй яагаад ч уучилж боломгүй санагддаг хүн байгаа бол түүнийгээ өршөөж уучлаарай. Өөрөө тэр хүн рүүгээ очиж, нүд рүү нь харж байгаад ярилцаад үзээрэй. Таны сэтгэл аз жаргалаар дүүрч , та жинхэнэ хайрыг мэдрэх болно.

Уучлалт бол өшөө авалтаас хэд дахин илүү, тийм гэхийн аргагүй агуу сайхан мэдрэмж.

Таньд амжилт хүсье.

                                                                                                                            У.Чимэг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
уУРНАА (202.179.31.55) 2016-06-09 12:06:48
ёстой гоё болсон байна баярлалаа ажилаас чинь өндөр амжилт