Үнэтэй бөгөөд ховор эдлэлүүд
Ховор хүзүүний зүүлт, японы далайн давс, Жонн Ленноны цомог, хамгийн үнэтэй шуудангийн марк болон гүнтэн Дракулагийн амьдарч байсан ордон гэх мэт ховор зүйлүүд дэлхийд нэлээд байдаг байна. Тэгвэл та бүхэндээ үнэт эдлэл сонирхогчид болон цуглуулагчдын анхаарлыг татсан Дэлхийн хамгийн ховор болон хамгийн үнэтэй эдлэлүүдийн тухай сонирхолтой баримтыг хүргэе.

2006 онд Нью-Йоркт болсон Sothebys дуудлага худалдаа дээр Хятадын ХIV зууны дунд үеийн ваар 4.72 сая доллараар зарагдсан байна. Хамгийн сүүлд энэхүү ваар дуудлага худалдаанд 1993 онд орж байсан бөгөөд тэр үед 1.2 сая доллараар зарагдсан байжээ. Харин энэ удаад бараг л дөрөв дахин их үнэтэй худалдан авсан байна. 34 сантиметр энэхүү ваарын онцлог нь орчин үеийн Юантай адил цагаан суурь дээр цэнхэр өнгөөр зурагдсан хээтэй байв. Энэхүү ваар нь цорын ганц ийм хэлбэртэй ваар юм.

Хамгийн үнэтэй бөгөөд ховор чулуунд олонд танигдаагүй пейнит хэмээх чулуу багтах юм байна. Энэхүү чулуу улбар шар өнгөтэй бөгөөд анх удаа 50-аад оны дунд үед Бирм-с олджээ. Үүнээс хойш дэлхий дээр хоёрхон пейнит байсан байна. Саяхнаас, хоёр жилийн өмнөөс энэхүү чулууны орд газрын мэдсэн боловч одоогоор зуу гаруй ширхэг л хүн төрөлхтний хэрэглээнд байгаа аж.
Википедиагаас харахад дэлхийн хамгийн үнэтэй, ховор шуудангийн марк нь “Yellow treskill” хэмээх марк гэнэ. Ойролцоогоорр энэхүү марк 2.3 сая долларын үнэтэй аж. Яагаад энэхүү марк ховор тоонд ордог гэж? Учир нь Швейцарьт 1858 оны үед гурван скиллингийн үнэтэй цэнхэр шуудангийн марк болон 8 скиллингийн үнэтэй шар маркууд гаргаж байжээ. Хэвлэх үйлдвэрт алдаа гарсан учраас цөөхөн тооны 3 скиллингийн үнэтэй шар маркууд гарсан байна. Ингээд энэхүү маркууд ховор бөгөөд үнэтэй марк болсон байна.

Хамгийн ховор болон сонирхолтой хоол бол Хятадын далайн амьтдын үүрний хоол юм. Анх гарсан цагаасаа эхлэн энэхүү хоолны үнэ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд тансаг хоолонд дуртай хүмүүсийн хувьд 10 мянган долларын үнэтэй гэнэ.

Дэлхийн хамгийн ховор, үнэтэй далайн давс болох "Амабито Но Мосио" буюу “эртний далайн давс” хэмээх давсыг Япончууд хийдэг байна. Үүнийг хийх арга барил нь хэцүү маш нарийн ажиллагаатай учраас 1 фунт давс 40 долларын үнэтэй байдаг гэнэ.

Бейсболлын картуудыг Америк, Канад болон Японд ихээхэн сонирхож цуглуулдаг. 1906 онд “American Tobacco Company” компанийн гаргасан "T206 Honus Wagner" карт нь дэлхийн хамгийн ховор бейсболлын картаар шалгарчээ. Энэхүү картыг ердөө л 70 ширхэг гаргасан байна. Учир нь Онус Вагнер (Honus Wagner) тамхины эсрэг байсан учраас “American Tobacco Company”-г түүний нэртэй энэхүү карт хэвлэхийг хориглосон аж. 2007 онд энэхүү карт 2.7 сая доллараар зарагдсан байна.

Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн ховор дарсанд тооцогдох нэгэн дарсыг Кристофер Форбс ердөө 160 доллараар худалдаж авчээ. "1787 Lafitte Th. J." хэмээх шошготой энэхүү дарс нь Томас Жефферсоных байжээ.

Хэрвээ та гоёл чимэглэлийн зүйлсээр цуглуулга хийхээр шийдсэн бол 5 сая доллар хаана нь ч хүрэхгүй гэнэ. Дэлхийн хамгийн ховор, үнэтэй гоёл чимэглэлийн зүйл нь 14 карат хэмжээтэй ховор цэнхэр алмазтай зүүлт юм. Энэхүү зүүлтний үнэ 16 сая доллар гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.