Бүсгүйчүүдийн мөрөөдлийн гэр


Холливудын од жүжигчин Денис Ричардсын Лос Анжелос дах гэр нь болор гэрлийн бүрхүүл, ягаан хам хилэн буйдан, нохойнд зориулсан хэвтрүүдтэй гэнэ. Од бүсгүй маань өөрийнхөө гэрт “Instyle” хэмээх алдарт сэтгүүлийн сурвалжлагчийг урьж, гэрийнхээ интерьерийг дэлгэрэнгүй танилцуулсан байна.
2006 онд Холливудын нэрт жүжигчин Чарли Шинтэй гэрлэлтээ цуцлуулсныхаа дараагаар Ричардс энгийн хоёр давхар байшин худалдан авч түүнийгээ үлгэрт гардаг мэт гайхамшигтай сайхан тохижуулалт хийж өөрчилж чадсан байна. Түүний гэрт энд тэндгүй ягаан зохиомжтой буйдан, сандлуудын бүрээс нь бантигтай, чимэглэлүүд нь эзэгтэйгээ Жеймс Бондын найз бүсгүйн дүрд тоглосныг харуулахуйц тохижилттой ажээ. Денис “Ягаан өнгө, мөн гял цал гялтганасан байдал нь миний стиль” хэмээн инээмсэглэн хэлжээ. Тэрээр нь үнэхээр үнэн ажээ. Денисийн гэр дотор янз бүрийн далайн дун гэх мэтийн зохиомж наалтууд ихтэй, усны онгоцны харалдаа дээд талд нь аварга том болор  гэрлийн бүрхүүлтэй. Денис гэр дотроо маш олон зүйлийг өөрчилж шинэчилсний үр дүнд гэр нь үлгэрийн “харш” болжээ.
Түүний хамгийн түрүүнд хийсэн өөрчлөлт нь 600 м.кв талбайгаа дахин тавин хувь ихэсгэж 900 м.кв болгосон. Мөн тусгаарлах ханыг нурааж, тэр байдлаараа гал тогоогоо хажуугийн өрөөтэй нэгтгэжээ. Талбай нь том болсны дараа Италийн тосканы стилээр дотоод заслаа хийсэн байна. Чулуун өнгөлгөөтэй хананууд, улаан царс модны зузаан хавтан шалнуудаар тохижуулжээ. Түүнчлэн грашаа бүжгийн студи болгон өөрчилж, тохижуулсан байна. Үүнийг хүүхдүүддээ зориулж үүнийг хийсэн ажээ.
Бүсгүйчүүдээ төсөөлөөд үздээ, ягаан буйдан, болор гэрлийн бүрхүүл, энд тэндгүй гялалцсан чимэглэлүүд. Энэ бол бидний мөрөөдлийн гэр бnш гэж үү.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bamush (202.179.7.6) 2013-11-12 22:31:28
tegeed ter geriinh ni zurgiig haruulahgvin bol bichij yadiin
(202.131.226.243) 2013-10-03 14:35:31
гэрийнх нь зураг байхгүй бн ш дээ тэнэг юм аа