Нөхрийн тань уурыг дээд цэгт нь хүргэдэг зүйлс юу вэ?



Тэвчээртэй эрчүүдэд хүртэл уурыг нь дээд цэгт нь хүргэдэг зүйлс гэж бий. Харин тэдгээр нь юу юм бол?
-Ажилд нь оролцож, шууд заахыг тэд үздэггүй. Ингэ, тэг гэх нь тэдэнд зөвлөгөө биш, тушааж байгаа мэт л санагддаг. Иймд та ажилд нь хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Ганцхан түүнийг тусламж хүссэн тохиолдолд л та өөрийн бодлыг хэлж, зөвлөх хэрэгтэй.
-Байнга залгаж, байцаах үйл ажиллагаа явуулах нь тийм ч таатай санагдахгүй. "Байцаалтанд" цаг тутамд орох тэдэнд төвөгтэй байх болно.
-Шалтгаангүй хардалт сайн үр дүнд хүргэхгүй. Ажил дээрээ нилээд ачаалалтай байж оройтоод ирэхэд нь хаагуур хэнтэй уулзаад оройтов гээд л шалгааж, огт хамаагүй хэн нэгэнтэй хардаад эхэлвэл түүний тэвчээрийн хязгаар оргилдоо хүрч мэднэ.
-Гэр бүлийг нь муулах. Танай аав, ээж чинь гээд л муулах нь “цунами” үүсгэж болох. Ямар ч эр хүн гэр бүлийг муулахыг үздэггүй. Ер нь хэний бай ч гэр бүлийг нь муулах нь хамгийн бүдүүлэг үйлдэл.
-Үглэх. Зурагт үзэж байхад нь эсвэл жолоо барьж байхад нь үглэх хэрэггүй. Эрчүүд үүнд үнэхээр дургүй.
Бүсгүйчүүдээ, тэгэхээр бид эдгээр үйдлийг бид тэвчих хэрэгтэй байх нь. Ингэснээр нөхрийнхөө тэвчээрийн хязгаарыг шалгаж, эвгүй байдал үүсгэхээс сэргийлнэ шүү дээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
nj (103.10.22.106) 2013-04-01 15:22:15
erni bvgdig ni hideg yum bna booj vheh shahdag bhdaa aimar bn
yanaa (202.126.89.167) 2013-02-22 15:39:00
bi bvgdiig n hiideg muu ehner bn daaminii hani yaj tewchdiin bol doo hoorhii
mdm (122.201.18.197) 2013-02-21 23:04:43
dandaa minii hiideg zuils bna neeren ch uurlah ni argagui yum daa uuchlaarai namaigaa