Өнөөдөр УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр

"Хэцүү анги" олон ангит киноны Зулаагийн дүрээр ард түмэндээ танигдсан УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр багаасаа урлагт дуртай, Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцдаг, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байжээ. Улмаар чанга хатуу шалгууртай СУИС-ийн босгыг давж, жүжигчний мэргэжлээр суралцах болсон байна.

Түүний анхны бүтээсэн дүр бол муурын дүр байжээ. Харин түүнийг олны танил болгосон бүтээл гэвэл “Халуун сэтгэл” уран сайхны кино гэнэ. Сангийн аж ахуйд болсон эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн кинонд нэгэн оюутны дүрд тоглосон нь түүнд амжилт авчирчээ.

  А.Ганчимэг нь "Оролмаа эх" жүжгийн таван хүүхдийн хамгийн бага охины дүр, Алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелиягийн дүр гэх мэт олон сайхан дүрүүд бүтээсээр байгаа билээ. Дашрамд дуулгахад тэрээр аав, ээж, эгч дүү, нохойтойгоо амьдардаг гэсэн.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.179.7.39) 2013-07-27 18:18:16
unheer saihan busgui shuu uran buteeld n ondroos ondor amjilt husie