ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШИВЭЭСЧИН

Дэлхийн хамгийн сонин содон басхүү гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулдаг “хамгийн хамгийн” буландаа “Дэлхийн хамгийн залуу шивээсчин охин”-ыг танилцуулж байна.

Ruby Dickinson гэгч гурван настай охин "дэлхийн хамгийн бяцхан шивээсчин" болж байгаа гэдгээрээ олонд гайхагдаж байна. Уэльст шивээсний үйлчилгээ эрхэлдэг аавынхаа дэргэд, шивээсээр амьсгалан өссөн энэ жаахан охин аавдаа дөчин насных нь төрсөн өдөрт зориулан шивээс хийж өгөх гэж байгаа ба охины эцэг Ruby-гийн бяцхан охинд зориулж Америкаас тусгайлан шивээсний буу захиалчихаад байгаа ажээ. Шивээсний урлаг амьдралынх нь нэг хэсэг болсон Ruby охин ирэх дөрвөн насныхаа төрсөн өдрөөр бяцхан шивээсний хэрэгслүүд бэлгэнд авах бөгөөд түүний аав ноён Dickinson "Охин маань шивээсний хэрэгсэлтэй болно гэдгээ сайн мэдэж байгаа болохоор хүлээж чадахгүй л байгаа. Тэр маань өсч том болоод шивээсчин болохыг хүсдэг" гэсэн байна. Бяцхан Ruby аавтайгаа аавынхаа үйлчлүүлэгч нарын хэн нь ямар шивээс хийлгэх гэж байгаа талаар ярилцдаг бөгөөд яслидаа явж ирснийхээ дараагаар аавынхаа дэлгүүрт ирэн шивээсний хичээл заалгадаг ажээ.


                                                                                                                    

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Диана (202.179.11.50) 2013-11-17 16:17:46
мундаг авьястай охин байна
doojo (202.55.182.82) 2013-11-05 01:23:45
om vnen ohoordom ohin yumaa bs neg turliin awyas timv amjilt hvsie byatsxan gvnjid
oogii (202.131.233.59) 2013-04-27 05:21:18
vneheer uhuurdmuur ym a sn shiveeschin boloh bhda amjilt byatshan gvnj min