Дэлхийн хамгийн жижигхэн охин Шарлотт Гарсайд

Дэлхийн дээрх хамгийн бяцхан охин болох Шарлотт Гарсайд зургаан настай  жин нь ердөө 4 килограмм, өндөр нь 70 сантиметр юм. Яг хүүхэлдэй шиг ийм жижигхэн төрсөн нь түүний төрөлхийн өвчинтой холбоотой юм.

Түүний эцэг эх нь охиноо бусад хүүхдүүдийн адил энгийн сургуульд сургахаар шийдсэн бөгөөд энэ нь хэвийн амьдралтай байхад нь тусална гэдэг итгэдэг гэжээ. Шарлоттагийн ээж Эмма Ньюман: Мэдээжийн хэрэг, Шарлотт бусад хүүхдүүдээс өөр учраас сэтгэл нь шаналдаг байж магадгүй. Гэхдээ охин минь намайг эмзэглэмээр байдалд оруулдаггүй. Үргэлж цовоо сэргэлэн байдаг. Хэдийгээр бие нь жижигхэн ч түүний оюун ухаан том гэж би боддог. Тэр ердийн хүүхдүүдийг хийдэг бүхий л зүйлийг хийж чаддаг" хэмээн ярьсан байна.



Энэхүү өвчин нь сэтгэцийн хөгжилд саатал үүсгэдэг боловч Шарлоттагийн хувьд сайн үзүүлэлттэй байгаа юм байна.  Бяцхан Шарлотт нь 1 кг орчим жинтэй 25 см өндөртэй төрсөн бөгөөд эмч нар түүнийг удаан амьдрахгүй гэж байсан ч тэдний алдаа байсан юм. Гэхдээ одоо байнгын эмнэлэгийн хяналтанд байдаг аж. Шарлот хэдийгээр 6 нас хүрсэн ч дөнгөж төрсөн хүүхдүүдтэй адил хэмжээтэй хувцас өмсдөг. 

Түүний эцэг эх нь тун өөдрөг үзэлтэй хандаж байгаа бөгөөд "Бид түүнийг хэр удаан амьдрахыг мэдэхгүй, хэзээ алдах бол гэхээс айж суусан үе бий. Гэхдээ тэр өссөөр хөгжсөөр байна. Дараа жил ямар болох бол гэхээс сэтгэл догдолж, одоо байгаа аз жаргалаа өдөр бүр мэдэрч амьдардаг" гэж хэлсэн байна.



Хэдийгээр ийм жаахан биетэй том амьтдаас огтхон ч айдаггүй гэнэ.



Шарлотт Гардайд Британиаас эцэг эх, эгчтэйгээ амьтадтай танилцаж байна





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.