Дотуур хувцас сонгох авахад дүрэм бий

Бүсгүйчүүдийн эрхэмсэг байдлын нэгэн тулгуур бол дотуур хувцас билээ. Одоо та өөрийн дотуур хувцаснуудаа хараарай. Хамгийн сүүлд хэзээ шинийг худалдан авсан бэ? Бид гадуур хувцас, цамц, даашинз гэх мэтдээ их анхаардаг атлаа хамгийн нандинд тооцох ёстой зүйлээ үл тоогоод байдаг шүү дээ. Иймээс “үл тоогдсон” дотуур хувцсаа шинэчилье. Гэхдээ дотуур хувцас сонгохдоо баримтлах нь зүйтэй хэдэн дүрэм бий. 

-Та заавал хос чамин дотуур хувцастай байх ёстой. Хэрвээ та энгийн үед янз бүрийн өнгийн, янз бүрийн материалаар хийсэн хослол өмсдөг бол гоёмсог хослол заавал авах хэрэгтэй. Энэ нь онцгой үед танд хэрэг болно. Урьд өмнө нь өмсч үзээгүй чамин тансаг дотуур хувцсыг сонгох хэрэгтэй. Сайхан дотуур хувцас хүнд өөртөө итгэх итгэл өгдөг юм шүү.

-Дотуур хувцас тань хувцасны цаанаас харагдах ёсгvй. Хэтэрхий цацаг чимэглэлтэй дотуур хувцас нь гадуур хувцасны цаанаас гэрэлтэж, таныг хайнга бүдүүлэг харагдуулна. Мөн хэт бариу, эсвэл үрчлээ үүсэх ёсгүй. 

-Дотуур хувцсыг нимгэн, нарийн материалаар хийдэг. Тиймээс зохих журмын дагуу арчилж, цэвэрлэнэ. Хөхний даруулгыг олон хоног дараалан өмсч болохгүй. Гараар, даавууны нь онцлогийн дагуу угаана. Харин угаалын машины сэгсрэгчинд хийж хэрхэвч болохгүй.

-Хуучин дотуур хувцсаа хаяж бай. Сунасан, урагдсан, таны биед огт зохимжгvй дотуур хувцсыг харамсах юмгүй шууд хогийн сав руу хая.

-Спортоор хичээллэх үед хөдөлгөөнд зориулагдсан тусгай хөхний даруулга өмсөөрэй. Энэ нь хөх сунахаас хамгаалдаг.

-Биений өнгөтэй дотуур хувцас таны шүүгээнд заавал байх ёстой. 

-Мөрийг нь авдаг хөхний даруулга ав. Та үүнийг энгэр нь задгай даашинз, майкан дотор өмсөхөд тохиромжтой.

Хамгийн гол нь та дотуур хувцсаа сонгохдоо өөрийнхөө хэмжээнд тохируулах хэрэгтэй. мөн өнгө чухал. Хэрэв та бор, шаргал арьстай бол тод ягаан, хөх, нил ягаан гэх мэт хурц тод өнгийн хувцас сонговол танд илүү зохино. Харин цагаан цайвар арьстай бүсгүйчүүд цайвар цэнхэр, бүдэг ягаан өнгийн дотуур хувцас сонговол тохиромжтой. Цагаан, хар өнгийн дотуур хувцас хэнд ч сайхан харагддаг.














Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Гоёоо (202.21.113.140) 2014-04-19 23:13:46
Гоё дотуур хувцас гоё шд А Кимийнх чанартай узэмжтэй емсехед эвтэйхэн байдаг Хехний хэлбэр гоё болгодог