Алдарт дарсны орон

Дарс үйлдвэрлэл экспортоороо дэлхийд Франц, Итали, Испани , Аргентин , Герман АНУ зэрэг орнууд тэргүүлдэг. Үүнд дарсаараа алдартай Гүрж улсыг багтааж болно. Францийн Бордо, Бургунди, Шампани мужийн дарс дэлхий даяар алдартай. Тус орны хуулинд хэрэв тухайн нутгийн дарс бэлтгэх технологийг хатуу ягштал дагаагүй бол тэр нутгийн нэрийг ашиглахыг хатуу хориглодог байна. Зохих ёс жаяг, технологийг нь мөрдсөн дарсны хаяг дээр “appellation controle” “нэрийг хянасан” гэсэн тэмдэг тавьдаг байна. Германы Рейн, Мозелийн хөндийн цагаан дарс мөн их алдартай. Герман дарсны нэр нь ургац хураасан үе, чихэрлэгийн хэмжээ зэргийг агуулсан байдаг. Тухайлбал: Шпетлази гэсэн нэр нь хожуу хураасан ургац, хагас хуурайгаас хуурай дарс гэсэн утгыг илэрхийлнэ. Итали оронд мөн маш олон төрлийн дарс бэлтгэдэг. Сүүлийн жилүүдэд чанар нь улам сайжирч байна. “Кьент”-ийг хамгийн цуутай дарс гэдэг ч бусад нь түүнээс дордохгүй. Испанид ч мөн дарс их
үйлдвэрлэдэг. Тус орон херес төрлийн
дарсаараа дэлхийд гайхагддаг. Швейцар, Югослов, Румын, Болгар, Унгар
Гүрж зэрэг орнууд ч сайхан дарс үйлдвэрлэдгээрээ алдартай билээ. Грекийн
ретина дарсыг эртний грек уламжлалаар буюу давирхайны амт оруулан
бэлтгэдэг тул нэн өвөрмөц амт, чанартай байдаг. Португалийн экспортын
гол дарс нь портвейн. Тэнд 10-15 төрлийн усан үзэм тариалж тус бүрээр нь
онцгой, өвөрмөц дарс гарган авдаг байна.Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


