Анжелина Жолигийн орлогч News Corp болон түүний охин компани “News International”-ыг шүүхэд өгчээ
Анжелина Жолигийн орлон тоглогч, англи жүжигчин Энис Гутарт утсыг нь нууцаар тагнаж чагнасан гэж News Corp болон түүний охин компани “News International”-ыг шүүхэд өгчээ. Гэр бүлийнхэн, найзууд мөн Жолигийн үлдээсэн дуут шуудан, зарим мессежүүд өөрт нь ирэхгүй замаасаа алга болоод байгааг мэдсэн Энис Гутарт оператор компанид гомдол гаргасан байна.

Орлон тоглогч жүжигчин шүүхэд “2004-2005 оны хооронд түүнийг найз нөхөд, гэр бүлийнхэн нь утасны дуут шуудан болон мессежинд огт хариулдаггүй гэж гомдоллодог байсан. Нэг удаа охин нь сургууль дээрээ хүүхдэд дээрэлхүүлсэн тухайгаа ээждээ бичсэн мессежийг огт аваагүй тухай дурьджээ. Харин 2007 онд “News Corp”-ын “News of the World”-ын тусгай сурвалжлагч хатан хааны гэр бүлийнхний утсыг тагнаж, чагнасан хэргээр баривчлагдахад түүнд Энис Гутардын нэр, утасны дугаар болон бусад хувийн мэдээлэлтэй баримт байсан нь тогтоогджээ.

Энис Гутард “News Corp” Анжелина Жолитой холбоотой мэдээлэл олж авахын тулд өөрийнх нь утсыг чагнасан гэж сэжиглэж, шүүхэд өгчээ. 2011 онд “News Corp”-ын “News of the World” сонин алдартнууд, олны танил хүмүүсийн утсыг тагнаж чагнаснаас болж хаагдсан юм. Английн цагдаагийн газрын мэдээлснээр энэ хэргийн хохирогчдын тоо 4000-д хүрсэн ажээ.

Сонирхуулахад Энис Гутарт Холливудын жүжигчин Анжелина Жолигийн “Онц аюултай”, “Ноён хатагтай Смит” мөн “Лара Крофт” зэрэг кинонд орлон тоглогчоор ажилласан юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.