Арьсан дээр “юм” гарах гол шалтгаан “Демодекс хачиг”

Цэцэн авхай нь сүүлийн үед ялангуяа бүсгүйчүүдийн дунд ихээр яригдах болсон арьсны хачигийн тухай энэ удаа бэлтгэлээ.

Арьсны демодекс хачиг гэдэг нь хүний арьсанд шимэгчлэн амьдардаг хачиг юм. Тосны булчирхайд амьдардгийг нь demodex folliculorum гэдэг, demodex brevis гэж бас бий энэ нь сормуусны уутанцарт амьдардаг. Хүний арьснаас ялгаран гарч буй тос (тосны булчирхайн шүүрэл), гуужсан арьсаар хооллодог. Демодекс хачиг хүйсний хувьд ялгаатай. Эр, эм демодекс хачиг хоёулаа тосны булчирхайн хүүдийд байрлан үр тогтолт явагддаг. Үр тогтсон эм хачиг тосны булчирхайн сувагт өндгөө гаргадаг. Харин эр хачиг тосны булчирхайн тосны урсгалаар буцаж, арьсны гадаргууд гарч ирдэг. Тосны булчирхайн шүүрлийн гадагшлах урсгалаар өндөгнүүд гарч, арьсан дээр цуварч, голдуу үсний уутанцрын амсарт байрладаг.
Зарим судлаачид нь үүнийг хүний арьсны 1см2 талбайд 1-2 байх ёстой гэж үздэг. Харин зарим нь огт байх ёсгүй гэж үздэг. Гэвч яг тогтоогдсон зүйл байхгүй. Харин эрүүл арьсанд шинжилгээ хийхэд энэ хачиг илэрдэг байна. Тэгэхээр энэ нь эмгэг үүсгэлгүйгээр хүний арьсанд шимэгчлэн амьдрах чадвартай гэж хэлж болох ажээ.

Демодекс нь ямар үед эмгэг үүсгэдэг вэ?
Арьсны 1см2 талбайд агуулагдах демодекс хачигны тоо нэмэгдэж, тухайн хачигны ялгаруулж буй биологийн идэвхит бодис болох липаза эсгэг ихэссэнээр тосны булчирхайн тосыг задлан шингэрүүлж өөрийн амьдрах нөхцлийг сайжруулдаг. Ингэж арьсанд тос ихэсгэснээр эмгэг төрөгч нян бактериуд үржиж олшрох нөхцөлийг бүрдүүлдэг.  Ингэснээр эмгэг үүсгэнэ.
Демодексийн тоо ихэссэнээр демодекоз хэмээх өвчин үүсгэдэг. Демодекс хачигны өвөрмөц байрлалыг “Демодекозын гэрвалжин” гэдэг. Үүнд хамрын угалз, хамар уруулдын нугалаас, эрүү орно. Мөн сормуус, чих, хуйх, мөн цөөн тохиолдолд цээж нуруунд демодекс хачиг байрладаг. Гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөний улмаас хоёрдогчоор демодекс хачиг олширч, улмаар арьсны суурь эмгэгийн эмнэл зүйг хүндрүүлэх тохиолдол их байдаг. Ихэнхидээ ам тойрсон амны үрэвсэл, энгийн батга, ягаан батга, хамрын улайх хам шинж зэрэг нь суурь эмгэг болж, хоёрдогчоор демодекс хачиг олширч демодекоз хавсардаг байна. Демодекоз нь эмнэл зүйн хувьд улайралт, улайлт-гуужилтат, идээт цэврүүт, гүвдрүүт, ягаан батга төст зэрэг эмнэл зүйн хэлбэрүүдээр илэрдэг. Мөн энэ өвчний үед арьс улайх, эрвэгнэх, загатнах шинж тэмдэг илэрнэ.

Демодекоз нь хүнээс хүнд халдварлаж болно. Демодекс хачиг олон өндөг гаргадаг боловч гадаад орчинд ил хаягддаг, арьсан дээр ил байдгаас болоод өөр хүний гар, хацар зэрэгтэй шууд шүргэлцэх үед халдварлаж болдог байна. Гэвч демодекс хачиг тос багатай арьсанд удаан амьдарч чадахгүй учраас тэр бүр эмгэг голомтын эх болдоггүй. Шөнийн цагаар бие гүйцсэн демодекс хачигнууд арьсны тосны булчирхайн сувгаар дамжин арьсны гадарга руу гарч арьсны гадаргуу дээгүүр явдаг. Ингэснээр хамт унтаж буй хүндээ халдварлах магадлалтай юм байна.
Ямар шинжилгээ өгдөг вэ?
Ер нь демодекс хачиг илрүүлэх шинжилгээ өгөхийн өмнө нүүрээ савандаж угаах, спиртэн уусмалаар арьсаа цэвэрлэх, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, шинжилгээ өгөх гэж байгаа хэсгийн арьсандаа эмчилгээ хийлгэх зэрэг нь демодекс хачигны илрүүлэлтийг алдаатай гаргаж болохыг анхаарах хэрэгтэй.
Урьд нь тосны булчирхайн шүүрлийг шахах аргаар демодекс хачиг байна байхгүй гэсэн баримжааг л гаргадаг байсан. Харин сүүлийн үед арьсны 1 см2 талбайд агуулагдах демодекс  хачигны тоог гаргадаг болсон. Энэ нь демодекс хачигны олшролыг бодитоор гаргах, эмчилгээний тактик боловсруулах зэрэгт дөхөм болсон, илүү найдвартай шинжилгээний арга гэсэн үг. Зарим тохиолдолд демодекс илэрсэн л бол шууд устгах эмчилгээ хийж байгаа нь буруу. Үүнд эмчилгээг ямар үед хийх вэ гэсэн шалгуур шаардлагатай байгаа. Түүнчлэн хүмүүс өөрсдөө демодекс хачигны талаар мэдлэгтэй, ямар тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх ёстой талаар тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй. 

Энэ талаарх мэргэжлийн хүний зөвөлгөөг даваа гаригт бүсгүйчүүддээ хүргэх болно.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
сувдаа (66.181.160.23) 2018-07-18 15:35:12
сайн байна уу миний ам дээр байнга юм гараад байх боллоо би одоо 25тай хомхой гэхэд хаашаа юм доод уруул хавдаад дараа нь цэврүүтээд аймар хөндүүртэй нэг нь идгэхээр нөгөө талд нь гарчих юм энэ юуных вэ надад хэлж өгөөч баярлалаа
Зочин (202.9.43.179) 2017-02-27 22:08:11
Сайн байна уу Миний хамрын арьс улааж эзагатнаад дараа нь арьс нь гуужаад байх юм нүдний доод хацарын хэсэг гэзрын арьс түлэгдсэн юм шиг улаан хүрэн өнгөтэй болоод 4сар болж байгаа энэ юуных бол
Пүрэвжарг***** (202.55.180.103) 2016-03-26 15:59:11
демодекс буюу хачигний батга нь чихэр шокалод идхэ үед эрчимтэй ихэсдэг шинжилгээ өгч өөрт тохирсон эмчигээг хийлгэх нь чух*****
(202.126.91.94) 2016-02-05 21:47:08
яаааааааааааааанаааа яааааааааааг таарч байнашдэ псида онфг
bunny (112.72.11.130) 2015-11-25 16:53:50
Ymap emchilgee hiidiin Hld ogooooch
Зочин (202.131.248.210) 2015-04-29 23:31:12
Толгой дээр цагаан юм гараад бнаа хаг шиг сонин юм яах ёстой вэ үнэхээр хэцүү бна туслаачдээ тэхүү
энхээ (103.242.47.66) 2015-03-15 22:08:57
Миний хамар дээр улаан юм гараад 2-жил тойрч байна арьсны завсар гардаг бололтой дахин дахин гарж ирээд толгойны өвчин болоод байна туслаач
(202.126.89.251) 2014-08-16 10:00:29
Nuur zuger murtluu eme nuruuniih batga estoi hetsu bnaa nuruu gargasan huvtsas ch umsch bolku yum yah zuger bolgoh ve tgd zuger bolloo ghd sorvi ulseh yun
өөскө (202.179.10.62) 2014-04-29 15:41:02
хэзүү юмаа энэ хорвоо
насаа (112.72.11.112) 2014-04-24 18:46:06
юу хэрэглэх вэ
Зочин (59.23.107.27) 2013-08-15 20:58:45
Сайн байцгаана уу Миний нүүр нуруун дээр юм гараад байдаггүй хэрнээ бөгсөн дээр гардагЯлангуяа сарын тэмдэг ирэхээр бүр ихэсдэгХүүхэд байхын л улаан юм гардаг байсанБэлгий замын шинжилгээ өгөхөд эрүүл гарсанӨдөрт багадаа 1 удаан халууны улиралд 2-с дээш удаа усанд ордог ч улаан юм туураад дараа нь сорви үлдээгээд байдаг юмҮүнийг яавал зүгээр вэЭнэ нь энэ шимэгчтэй холбоотой болов ууГэхдээ мэдээллийг уншихад ерөөсөө ***** гэж алга байна л даа
шүрээ (202.179.20.139) 2013-04-21 14:38:33
ямар эмчилгээ хийх вэ_
зочин (202.179.20.129) 2013-04-16 15:24:14
100 айлд байдаг арьсны өвчин судлалын төв сайн байхаа
unshigch (202.126.91.159) 2013-04-16 14:08:10
neeree haana shinjilgee ugwul deer we sn medehguigees bolood hundruuled bh shig bnldaa
zochin (202.55.191.35) 2013-02-28 21:31:01
Сарын юум ирэхийн 2-3 хоногийн өмнө духаар маш хөндүүр юум гараад байна энэ юутай холбоотойг тайлбарлаж өгөөч
tanhiluun (202.70.39.29) 2013-02-28 17:39:14
haana enenii shinjilgeeg ugch blh ve
tjjj (182.160.54.135) 2013-02-28 15:07:41
bayarlalaa heregtei medeelel bn