4 удаа ихэрлэж 8 хүүхэдтэй болсон гэр бүлд орон сууц олголоо



Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор 4 удаа 2 ихэр хүүхэд төрүүлж 8 хүүхэдтэй болсон  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын  Ерөнхийлөгчөөс  өгсөн үүргийн дагуу уг шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Д.Энхтөр, Ц.Ундрах нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга 3 өрөө орон сууцны түлхүүр гардуулахдаа “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохилдлоор 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм. Д.Энхтөрийн гэр бүл өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 32 А дугаар байрны 12 тоот 81 ам метр талбай бүхий 3 өрөө орон сууцанд амьдарна. 

Тэрээр “Манай гэр бүлд орон сууц олгосон Нийслэлийн Засаг дарга болон санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье”

p1957s2grmd2b1dh513989cb1hon3

p1957s2kuv1n9ffhp1nbr3hg100j4

p1957s2rmi1sil16se1s4v10gs1cvt5

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.