Гадаад эмэгтэйчүүд өөртөө хэрхэн анхаардаг вэ?
Манайхан сүүлийн үед гадны туршлагаас харахад гээд л их ярьдаг болсон шүү дээ. Бид гадны орны техник технологийн ололт амжилт, улс төрийн бодлого, эдийн засгийн байдал зэргийг ихэд судлан ярьдаг. Харин эрүүл мэнд, гоо сайхандаа хэрхэн анхаардгийг нь нэг их судлаад, яриад байдаггүй. Энэ удаад гадны орныхон эрүүл мэнд, гоо сайхандаа хэрхэн анхаардгийг та бүхэндээ хүргэж байна. Гадны туршлагаас харахад...

Америк эмэгтэйчүүд
Эрүүл мэнддээ их анхаардаг. Спорт, биеийн тамирт дуртай, чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлдэг. Янз бүрийн хоолны дэглэм барьдаг. Гадаад үзэмжиндээ их шүүмжлэлттэй ханддаг. Гоо сайхны мэс заслыг их хийлгэдэг.
Герман эмэгтэйчүүд
Гоо сайхны мэс засалд их мөнгө үрэх дургүй. Хуучинсаг үзэлтэй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг. Гоо сайхны ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн авахынхаа өмнө орц найрлага, өөртөө тохирох эсэхийг сайтар судалдаг.

Итали эмэгтэйчүүд
Мэдрэмжтэй, тачаангуй. Тав тухтай, тансаг байдлыг эрхэмлэдэг. Гоо үзэсгэлэнгээ бусдад гайхуулах дуртай. Гоо сайхны мэс засал хийлгэх нь байдаг. Өтгөн, долгиолсон, гялалзсан үсийг гоо үзэсгэлэнгийн гол хэмжүүр гэж үздэг. Иймд үс арчилгаанд онцгойлон анхаардаг.
Испани эмэгтэйчүүд
Тооцоотой, хямгатай. Үрчлээний эсрэг крем, тосыг бараг хэрэглэдэггүй. Маргаашийн тухай боддоггүй, өнөөдрөөрөө амьдардаг. Испани эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал их баялаг, идэвхитэй байдаг. Жимс, цэцэг, ургамлын үнэртэй сүрчгэнд дуртай.

Грек эмэгтэйчүүд
Мода хөөцөлддөг. Үрчлээстэй тэмцэж, нүүрээ нарнаас хамгаалдаг. Францын
косметикийг илүүд үздэг. Косметикийн ихэнх үйлчилгээг гэрийн нөхцөлд хийх
дуртай. Гоо сайхны бүтээгдэхүүнд их мөнгө зарцуулдаг.

Гадаад эмэгтэйчүүд өөртөө нилээд анхаарал тавьдаг байгаа биз. Эндээс бидэнд
авах ч зүйл бий, хаях ч зүйл бий. Бид америк бүсгүйчүүд шиг эрүүл мэнддээ
анхаарч, италичууд шиг үсэндээ өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Мэдээж хэрэг
Герман бүсгүйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн авахынхаа өмнө сайтар судалдаг
сайн чанарыг нь бас суралцах хэрэгтэй шүү.
Бүсгүйчүүдээ, өөрийгөө хайрлаж, гоо үзэсгэлэнгээ улам тодотгоорой.







