Оройн хоолны ширээний ард стресс багасгах 4 арга
Хоолны цагийг гэр бүлийн гишүүдэд амарч тайвшрах цаг болгоорой.
Таны гэрт оройн хоол хэрхэн өнгөрдөг вэ? Магадгүй таны оройн хоолонд халуун авч явахаар хоол , телевизийн өмнө интернет оронгоо цахим шуудандаа хариу бичингээ иддэг хоолууд орж болох юм. Эсвэл хүүхдүүддээ “сайн уу”, “баяртай” ч гэж хэлж амждаггүй гүйхээгээрээ идээд л явдаг оройн хоол байж болох юм. Эсвэл таны гал тогоо түргэн хоолны газрыг санагдуулам гэр бүлийн гишүүд юм хийнгээ орж гаран иддэг газар болсон байж болох юм. Өдрийн их ажлын дараа тайван орчинг оройн хоолны цаг бүрдүүлдэг ч өнөөдрийн нөхцөлд энэ байдал алдагдсаныг мэргэжилтнүүд сануулж байна. Бид хэр их стрессдсэнээ ч олж харахааргүй хэмжээнд хүртэл амьдралын хэмээ ихэсгэж байнга яарж сандчиж байдаг. Мөн бид тухайн стрессээ уламжлал ёсоор бол тайвшрал, тухтай орчин бий болгох ёстой оройн хоолны ширээн дээр хэрхэн авчирдагаа ч анзаардаггүй. Зарим гэр бүлд чанга дуугарсан телевиз , утас нь хангинаж ард нь цахим шуудан ирсэн дохио сонсогдон яг л өдрийн ажлын цагууд шиг стресстэй өнгөрдөг.
Хэрвээ үүн дээр ах дүүсийн маргаан, аав ээжийн дэг журам сануулгыг нэмбэл хоолны цаг хэн ч орохыг хүсэхгүй дайны бүс болж хувирдаг. Хэрвээ та энэ бүхэн тийм ч их хамааралгүй гэж бодож байгаа бол дахин нэг сайтар бодож үзээрэй.

Гэр бүлээрээ хоол идэх нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сүүлд хийсэн нэгэн судалгаагаар гэр бүлтэйгээ тогтмол хоолоо иддэг хүүхдүүд хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэх магадлал бага байсан ба хичээлдээ ч илүү сайн байсан нь илэрчээ. Сайн төлөвшилтэй хүүхдүүд долоо хоногт ядаж 5 удаа насанд хүрэгсэдтэй хоол иддэг байсныг тогтоосон юм.
Өсвөр насныхныхны дундах тамхи, архины хэрэглээ, бэлгийн хавьталд эрт орох, зодоон хийх, сургуулиасаа хөөгдөх, амиа хорлох зэрэг тохиолдлуудыг гэр бүлийн хоолны цаг багасгадаг болохыг олон судалгаагаар тогтоож чухлыг нь онцолж байгаа юм. Энэ нь магадгүй хоолоо цуг иддэг гэр бүлүүд хоорондоо илүү их харилцаатай байдагтай холбоотой байж болох юм. Гэр бүлийн хоолны цаг нь ярилцах цагаа ихэсгэх арга ба үүнээс гадна зүгээр л цагийг цугтаа өнгөрөөж илүү их ярилцаж байх нь илүү тустай байдаг байна.
Тайван хооллох нь хосуудад болон ганц бие хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?
Тайван хоол идэх нь дан ганц хүүхдүүдэд сайн биш юм. Мэргэжилтнүүд тайван орчинд хооллох нь хосуудад мөн ганц бие хүмүүст ч ач тустай байдаг гэдгийг онцолж байна. Ганцаараа байсан ч гэсэн нам жим орчинд удаан хооллох нь дотоод сэтгэл санаа, оюун ухаанд сайнаас гадна хоол боловсруулалтанд сайн байдаг аж.
Хоолны цагийг хэрхэн жаргалтай болгох вэ ?
Мэдээж бид оройн хоолоо тайван орчинд идэх хэрэгтэй гэдгээ мэдэх нэг өөр харин хэрэгжүүлэх нь бас нэг өөр зүйл юм. Үүнийг хэрэгжүүлэхэд тань тус болж хүн бүрийн хэрэгжүүлж болох заавар зөвлөмжүүдийг мэргэжилтнүүд таньд санал болгож байна.
1. Дуу чимээгээ багасгах
Хоолны өрөө, орчныхоо чимээг багасгахаас илүүтэй стрессийг багасгах зүйл үгүй. Дээр нь та намуун тайван орчинд идэж буй хоол, хэмжээ, цадах зэрэг мэдрэмж дээр илүүтэй анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс хоол идэх үед ямар ч утас, телевиз, радио ажиллах хэрэггүй. Мөн энэ нь хоолны үеэр утсанд хариулахгүй гэсэн үг. Ард нь ямар чимээ байх хэрэгтэй вэ? Зөөлөн, тайвшруулах хөгжим нь стрессийг тэр дор нь намжаадаг. Мөн энэ нь гэр бүлийн гишүүдийг тухайн өдрийн үйл явдлаа ярилцах үед бие биенээ сонсох боломж өгдөг.
Хүн бүрээс ямар хөгжим хоолны үеэр сонсох саналыг нь асууж мөн хоол бүр дээр өөр өөр хүнээр хөгжмийг сонгуулж болно. Хэрвээ таньд диск бичигч байгаа бол хүн бүрийн дуртай тайвшруулах дууг багтаасан нэг цагийн цомгийг бичих нь сайхан санаа болно.
2. Яриаг удирдаж хянах
Хүмүүс ихэнхи тохиолдолд ханьтайгаа эсвэл гэр бүлтэйгээ оройн хоол идэхээ гомдлоо тоочих боломж гэж хардаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Эцэг эхчүүдийн хувьд энэ туйлын үнэн бөгөөд энэ цагт л хүүхдийнхээ анхаарлыг татаж чадна гэж боддог учраас хоолны цагийг хүмүүжлийн цаг болгон хувиргах тохиолдол их байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд мэргэжилтнүүдийн санал болгож буй оройн хоолны ярилцлагын шинэ үндсэн дүрмүүдийг таньд санал болгож байна.
Эерэг зүйлүүд ярьж сөрөг мэдэгдлүүдийг сүүлд өөр цагт хэлж ярилцаарай. Зааж сургах, үглэхийн оронд гэр бүлийнхний сайн зан үйл, аашийг нь эерэг үгсээр магтаж урамшуулаарай. Гэр бүлийн хоол идэх цагийг ханиасаа хийхийг хүссэн зүйлсийн талаар, эрүүл мэндийн асуудал, яагаад даргаа үзэн яддаг талаар, эсвэл ээжийнхээ талаар ярилцахад бүү ашиглаарай.
Харин уг цагийг тухайн өдөр эсвэл тухайн долоо хоногт болсон эерэг зүйлсийн талаар төвлөрч ярилцахад зарцуулаарай. Мөн ханьдаа эсвэл хүүхдүүддээ, аль алинд нь тухайн өдөр эсвэл долоо хоногт таныг бахархуулахаар хийсэн зүйлсийг нь хэлэхэд тохиромжтой цаг бол хоолны цаг.
3. Гал тогоонд орохоос өмнө амьсгаа/завсарлага аваарай
Хоолны ширээ гайхалтай харагдаж, хөгжим сэтгэл татам, хоол гайхалтай сайхан үнэртэж байлаа ч тогооч нь догшин ширүүн байвал ширээн дээрх хүмүүс ч мөн адил болдог. Гэртээ хариад гал тогоо руу орохоосоо өмнө өөрийгөө тайвшруулж хянах хэдэн минутыг гаргаарай. Гэр бүлийн бусад гишүүдийг тайвшруулахаасаа өмнө таньд 30 секунд эсвэл 30 минут байлаа ч өөртөө өдрийг ардаа үлдээх боломж олгон тайвширч гүнзгий амьсгаа аваарай.
Мөн оройн хоолтой холбоотой хийх зүйлсүүдийг урьдчилаад бэлдчихсэн байвал танд тустай
Жаргалтай хоолны цагийг хэрхэн үргэлжлүүлэх вэ ?
Өглөө махаа цуунд, соусанд дэвтээж ногоогоо угаахаас гадна урд орой нь гоймон, салатны төмсөө буцалгаж бэлдээрэй. Хоолыг хялбар хийх тусам та илүү тайван байж гэр бүл тань ч гэсэн илүү тайван мэдрэх болно.
4. Бодит байлга
Хэрэв оройн хоол бүр шуургаас хоргодох байр шиг байвал сайхан ч гэлээ бодит байдал дээр тийм биш өдрүүд олон тохиолдох болно. Гэр бүлийн оройн хоол өдөр бүр байх албагүй. Илүү өргөн төлөвлөгөө ч хэрэггүй. Тайван оройн хоолыг бодит болгохын тулд та календар дээрээ тэмдэглэж төлөвлөөрэй. Онцгой хоол идэх цорын ганц цаг бол гэр бүлийн оройн зоог биш гэдгийг санаарай. Өглөөний цай оройн хоолноос илүү хялбар байдаг бол долоо хоногт хэд хэдэн удаа өглөөний хоолоо цугтаа идэж байгаарай.







