Эгч гэж дуудлаа гээд ээж нь гомдохгүй ээ... Захидал
Хоёр охиндоо энэ захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе. Миний хоёр охин
хичээлдээ яваад л байна уу? Ээж нь сайн, ажлаа хийгээд л явж байна.
Ээжийг нь оюутан байхад 20-н жилийн өмнө эмээ нь ээжид нь ийм л бичгийн
цаасан дээр захиа бичиж ээж нь эмээгийнх нь захидлыг аваад ээжийгээ
санасан хөдөөний бор охин уйлан уйлан уншдаг байлаа. Тэгвэл одоо ээж нь эмээ шиг нь хоёр охиндоо захидал бичиж байгаадаа баяртай байна. Миний хоёр охин ээждээ тэнгэрээс ирсэн бурханы илгээлт юм шүү. Яагаад гэдгийг миний охид мэдэж байгаа байлгүй дээ. Та хоёрын минь аав, ээж бурхан болсон тэнгэрийн оронд хальсан тэр л өдөр миний хоёр охин намайг тэврэн ээжгүй болгоо юу гэж уйлж байхад “ Ээж нь байна ээж нь би шүү дээ гэж ” дотроо бодон та хоёрыгоо тэврэн ээжийнх нь оронд ээж болноо, та хоёрыгоо сайн хүн болгон өсгөнөө гэж өөрөө өөртөө хэлэн уйлж байлаа. Тэр цаг мөчөөс хойш 10 жил өнгөрч ээж нь хоёр охин хүү ханьтайгаа өнөр өтгөн сайхан айл болсон шүү. Миний охид ээжийгээ ээж гэж дуудахад хэцүү байдгийг ээж нь мэднээ. Аргагүй шүү дээ ээжийгээ алдсан бяцхан амьтад ээж гэдэг үгийг хэлэх болгонд хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж бурхан
болсон ээжийгээ боддог байлгүй.
Эвий минь тэгж хэлэхгүй байсан ч болноо. Ээж нь л дотроо энэ миний охид шүү дээ гэж бодож, хүмүүст ярихдаа хүртэл миний хоёр охин гэж та хоёроороо бахархан ярьж явдаг юм. Ээжийгээ “ эгч ” гэж дуудлаа гээд ээж нь гомдохгүй ээ. Миний хоёр охин өөрсдийнхөө хүссэнээр л дуудаж байгаарай. Ижий нь гурван хүүдээ энэ ертөнцийн хайр бүхний дээдийг бэлэглэе. Та гурав минь аав, ээж хоёртоо юугаар ч сольшгүй эрдэнэ минь билээ.
Миний хүүхдүүд эрдэм номтой, төлөв даруу, үргэлж бусдын төлөө зориулсан бүхэн түм буман буян болж ирдэг юм шүү гэж ээж нь захья. Миний охид удахгүй ээж болж эмэгтэй хүн эх хүний хамгийн сайхан жаргалыг эдэлж “ Үрдээ бичсэн эхийн захидал”-ыг хэзээ нэгэн цагт ээж шигээ бичиж суух байхаа.
Миний хоёр охины амьдралын зам сүү шиг цагаахан гэрэлтэй гэгээлэг байх болтугай.
болсон ээжийгээ боддог байлгүй.
Эвий минь тэгж хэлэхгүй байсан ч болноо. Ээж нь л дотроо энэ миний охид шүү дээ гэж бодож, хүмүүст ярихдаа хүртэл миний хоёр охин гэж та хоёроороо бахархан ярьж явдаг юм. Ээжийгээ “ эгч ” гэж дуудлаа гээд ээж нь гомдохгүй ээ. Миний хоёр охин өөрсдийнхөө хүссэнээр л дуудаж байгаарай. Ижий нь гурван хүүдээ энэ ертөнцийн хайр бүхний дээдийг бэлэглэе. Та гурав минь аав, ээж хоёртоо юугаар ч сольшгүй эрдэнэ минь билээ. Миний хүүхдүүд эрдэм номтой, төлөв даруу, үргэлж бусдын төлөө зориулсан бүхэн түм буман буян болж ирдэг юм шүү гэж ээж нь захья. Миний охид удахгүй ээж болж эмэгтэй хүн эх хүний хамгийн сайхан жаргалыг эдэлж “ Үрдээ бичсэн эхийн захидал”-ыг хэзээ нэгэн цагт ээж шигээ бичиж суух байхаа.
Миний хоёр охины амьдралын зам сүү шиг цагаахан гэрэлтэй гэгээлэг байх болтугай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






