Бялуугаа хийцгээе, бүсгүйчүүдээ


Эмэгтэйчүүдийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Энэ баяр бол та бидний, хүндэт ээжүүдийн маань, энхрий охидын маань баяр билээ. Хайртай дотны хүмүүсээ баярлуулж, хайр амтагдам баярын бялуу хийцгээе.



Орц,
- 4 ш өндөгний шар
- 4 хоолны халбага халуун ус
- 150 гр элсэн элсэн чихэр
- 1 ш ваниль
- 4 ш өндөгний цагаан
- 100 гр гурил,
- 100 гр хоолны цардуул
- 1/2 цайны халбага хөрөнгө
- Маслоны крем

Чимэглэлд:
- 500мл сүү
- 100 гр элсэн чихэр
- 1 нунтаг ваниль, пуддинг
- 250 гр масло
- 1 шил жимсний чанамал

Хийх арга: Кексний зуурмагаа бэлдээд саваа тослож халаасан зууханд хийнэ.
Маслог хөөсөртөл нь сайтар хутгах хэрэгтэй. Бэлэн болсон кексийг 2 хувааж дундуур нь зүснэ. Дараа нь хуваасан тортныхоо 1-нд нь жимсний чанамлаа түрхэж нийлvvлээд бүхэлд нь маслоны кремээ жигд түрхэнэ. Жигд болгохын тулд хутга ашиглаж болно. Харин дараа нь өөрийн хүссэн жимсээрээ чимэглэж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.