Гайхамшигт ”3D хэвлэгч үзэг”

3Doodler бол агаарт зурах боломжийг хэрэглэгчдэд олгосон гайхалтай үзэг бөгөөд агаарт зурахаас гадна зурсан зүйлээ гараараа барьж үзэх ер бусын боломжийг давхар олгодог үзэг юм. Дэлхийн анхны мөн цорын ганц 3D хэвлэгч үзэг болох 3Doodler-т олонх 3D хэвлэгчүүдийн ашигладаг материал болох ABS пластикыг ашиглажээ. Агаарт болон гадаргуу дээр зурж болох энэ үзгийг ашиглахад ямар нэгэн программ эсвэл компьютер огт шаардлагагүй. Хэрэглэхэд маш хялбараас гадна авсаархан хэвлэгч үзгийг ашиглахдаа ердийн цахилгааны залгуурт залгаад л хүссэнээ зурж болох юм.
Энэ үзгээр зурах үед халсан пластик урсан гармагц тэр дороо хөрөн зурсан дүрсний дагуу бат бөх бүтэцтэй болон хатуурч тогтдог байна. Ердийн 3D дүрс болон загваруудаас эхлээд зүүлт чимэглэл, янз бүрийн өлгөдөг чимэглэл, хөргөгчний наалт гэх мэт хүссэн зүйлээ урлаж болох уг үзгийг жижигхэн засварын ажилд ч ашиглаж болох юм.Ингээд та бүхэндээ 3D хэвлэгч үзэг болон түүний ид шидээс хүргэе.





 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.