Жеймс Бонд буюу Пирс Броснаны охин хорт хавдраар нас баржээ
Холливуудаас нэгэн гунигтай мэдээ сонсогдлоо. Жеймс Бондын дүрд тоглосон Пирс Броснаны охин Шарлотта өндгөвчний хорт хавдраар 6-р сарын 28 нд нас баржээ. Шарлотта нь нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Тэрээр 3 жилийн турш энэхүү хорт хавдартай тэмцсэн ч хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Пирс Броснан охиноо нас барсан тухай албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Тэрээр мэдэгдэлдээ 6-р сарын 28-ны өдөр миний хайрт охин мөнх бусыг үзүүлж, хорвоог орхилоо. Охин минь энэ аймшигт хавдрыг ялж чадсангүй. Тэр биднийг орхиж явах үед түүний эргэн тойронд нөхөр Алекс Смит, охин Изабел, хүү Лукас , ах Кристофер, дүү Шон, гээд бид бүгд байсан. Бид хайртай Шарлотта-ын хойноос залбирч мөргөж байна. Бидэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа гэж тэрээр хэлсэн юм.
1986 онд Шарлотта- ын төрсөн эцэг болох Дермот Харрисыг нас барсаны дараа Пирс Броснан түүнийг үрчилж авжээ. Шарлотта -ын хувь тавилан тийм ч сайхан байгаагүй. Хар багаасаа хар тамхины хамааралтай байсан бөгөөд 2003 онд шар хадны эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлж байсан юм. 1980 онд буюу Шарлотта-г 9 настай байхад Кассандра болон Пирс Броснан нар гэрлэжээ. 1983 онд түүний дүү болох Шон мэндэлсэн байна. Түүний ээж Кассандра мөн өндгөвчний хорт хавдраар 1991 онд нас баржээ.

Пирс Броснан охин Шарлотта-ын
хамт. 2006 он.

Шарлотта 15 настай Изабел охиноо орхисон юм. Энэ үед охин нь 5 настай байжээ.

Пирс Броснаны эхнэр Кассандра болон түүний дагуул хүүхэд болох Шарлота,
Кристофер нарын хамт.



Аав, охин хоёр их ойр дотно байжээ

Эхнэр Касандрагийн хамт. Түүний эхнэр 1991 онд өндгөвчний хорт хавдраар нас барсан юм.


Пирс Броснан охин Шарлоттагаа улаан хивсний ёслолд дагуулж явах дуртай байжээ.








