Ээждээ бичсэн миний захидал
Ээждээ бичсэн миний захидал
Сайн байна уу ээжээ? Таны танхилхан охин чинь танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж байна. Хайрт ээж таньдаа хязгааргүй хайртай шүү. Энэ үгийг өдөр болгон хэлэхийг хичээдэг ч тэр болгон хэлж чаддаггүй билээ. Арван сар таныхаа хэвлийд бойжиж ангир уурагнаас тань харамгүй хүртчихээд өдийг хүртэл ач буяныг тань хариулж чадаагүй ч сэтгэлийг тань зовоолгүй явахсан гэж хичээж л явна. Энэрэлт ээж та минь үр хүүхдүүд бидэндээ үлгэр дууриал болон үргэлж тэтгэж тэнхрүүлж явдагт тань баярладаг шүү. Яг одоо та минь энэ захиаг уншин суугаа бол таньдаа хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсэж байна. Таньдаа зохиож өгсөн “Ээждээ” гэдэг шүлгийг минь санаж байна уу. Тэр шүлгийг унших болгондоо ээж таныхаа өтөлж байгааг улам мэдэрч эхлэх шиг болдог юм. Та минь миний амьд бурхан билээ.
Ээждээ
Тогоруун цуваа буцаж навчис гандахыг мэдэх атал
Торгон хар гэзгэнд тань цасан унахыг анзаарсангүй
Тоост хорвоо эргэж намар харьдгийг мэдэх атал
Тунгалаг борхон нүдэнд тань гуниг суухыг анзаарсангүй
Цамаан зан ходоод өнчрөөн
Царайн сайхан сэтгэл сэмэлдгийг
Удаж ойлгосон энхрийхэн охин чинь
Удах тусам сэтгэлдээ мэдэрнэм

Дутууг дүүргэх гэж хорвоог аргадан
Дундуурыг алслах гэж орчлонг зөөллөдөг
Дуулим хорвоогийн сайхан ээж та минь
Дуут орчлонгийн хамгийн сайхан нь билээ

Захидлыг тэрлэсэн: Т.Даариймаа. СУИС-н Радио Телевизийн сургуулийн төгсөх курсийн оюутан.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
сувд-эрдэнэ
(103.57.92.110)
2017-03-08 10:55:59
маш гоё юмаа
0
0
0
Хариулах
Сайнаа
(103.26.194.7)
2014-02-25 16:14:19
Мундаг юм аа
0
0
0
Хариулах
ээнээ
(49.0.166.197)
2013-03-09 17:50:59
миний найз гоё шүлэг бичдэг шүү найздаа амжилт хүсье
0
0
0
Хариулах
М.Сонинбаяр
(202.179.10.230)
2013-03-08 16:43:14
сайн байна ууМонголын бүх эмэгтэйчүүд эхчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мартын 8 ны баярын мэндийг хүргэж байна Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийгээ Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдлэж яваарай Нуур хүртэл шуувуудаа хүлээж эзгүйрдэг энэ хорвоод Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай
0
0
0
Хариулах
amka
(202.126.89.173)
2013-03-08 11:01:07
UyangaaAgiiTSAGIIAmraaBadmaa egch nartaa olon ulsiin emegteichuudiin bayariin mend hurgei ajliin ondor amjilt husie
0
0
0
Хариулах